0
0
Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Тэргүүлэх судлаач,хууль зүйн ухааны доктор /Ph.D/, дэд профессор, цагдаагийн хурандаа Ж.Нямдуламтай ярилцлаа
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ? Удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдал хангагдаж чадаж байна уу?
Сүүлийн жилүүдэд авлигын эсрэг бодлого, сайн засаглалын хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын ач холбогдлыг онцлон судлах хандлага олон улсад нэмэгдэж байна.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь байгууллагын хариуцлага, ёс зүй, ил тод байдлыг бэхжүүлэх эерэг нөлөөтэй. Түүнчлэн авлигын эсрэг үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэхэд зөвхөн эрх зүйн зохицуулалт бус жендэрийн мэдрэмжтэй бодлого, институцийн соёл чухал нөлөө үзүүлдэг. Төрийн улс төрийн албан хаагч, албан тушаалын төрөл, хүйс 2025 оны байдлаар улс төрийн албан хаагчдын 76.0% нь эрэгтэй, 24.0% нь эмэгтэй албан хаагч бөгөөд 84.5% нь удирдах, 15.5% нь гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байна.
Төрийн улс төрийн албан хаагчдын 57.2% нь төрийн албанд 0-5 жил, 19.3% нь 6-10 жил, 23.4% нь 11-ээс дээш жил төрийн албанд ажилласан байна. Сүүлийн жилүүдэд төрийн болон улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо аажмаар нэмэгдэх хандлагатай байна. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдтэй харьцуулахад эзлэх хувь харьцангуй бага хэвээр байгаа нь жендерийн тэгш төлөөлөл бүрэн хангагдаагүйг илтгэнэ. Энэ нь уламжлалт хүйсийн хэвшмэл ойлголт, улс төрийн намын дэмжлэгийн ялгаа, удирдах албан тушаалд хүрэх боломжийн тэгш бус байдал зэрэг хүчин зүйлтэй холбоотой нөгөөтэйгүүр улс төрийн намын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаагүйг илтгэж болох юм.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдах албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдал ямар түвшинд байна вэ?
Монгол Улсын сайдын албан тушаалд 91% нь эрэгтэй, 9% нь эмэгтэй, аймаг нийслэлийн Засаг дарга албан тушаалд 100% эрэгтэй, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга албан тушаалд 90% нь эрэгтэй, 10% нь эмэгтэй, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч 87% нь эрэгтэй, 13% нь эмэгтэй байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-т заасан томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас доошгүй байна гэсэн заалтын шаардлагыг хангаагүй байна.
Дүүргийн Засаг дарга, ИТХ-ын даргын албан тушаалд 100% эрэгтэй, ИТХ-ын дарга албан тушаалд 13% нь эмэгтэй, 87% нь эрэгтэй байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-т заасан томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл дүүрэгт 20 хувиас доошгүй байна гэсэн заалтын шаардлагыг хангаагүй байна. Харин Засаг даргын орлогчийн албан тушаалд эмэгтэй 22%, эрэгтэй 78% байгаа нь дээрх хуулийн заалтын шаардлагыг хангасан байна.
Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд 10%-17% нь эмэгтэй, 83-90% нь эрэгтэй байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-т заасан томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл суманд 25 хувиас доошгүй байна гэсэн заасан шаардлагыг хангаагүй байна.
Статистик үзүүлэлтээс үзэхэд төрийн албанд эмэгтэй албан хаагчдын тоо төрийн үйлчилгээний албанд өндөр байгаа боловч удирдах түвшний албан тушаалд эрэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна. Энэ нь тоон оролцоо нэмэгдсэн ч шийдвэр гаргах түвшний эрх мэдлийн тэгш байдал бүрэн хангагдаагүйг харуулж байна.
-Сүүлийн жилүүдэд төрийн албаны томилгоо улс төрөөс хэт хамааралтай болсон. Энэ нь магадгүй хүйсийн тэгш эрхийг хангаж чадахгүй байгаа бас нэг шалтгаан болж байна уу?
Төрийн байгууллага, төрийн өмчит компанийн засаглалын хүрээнд удирдлагыг томилох, чөлөөлөхөд улс төрийн нөлөө их байгаа нь олон нийтийн дунд хардлага, үл итгэлцлийг нэмэгдүүлж байна. Иймд томоохон төрийн өмчит компанийн удирдлагыг нээлттэй, өрсөлдөөнт шалгаруулалтын журмаар томилдог тогтолцоог бүрдүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлыг хангах, шийдвэр гаргах болон гэрээ байгуулах үйл явцыг ил тод болгох нь зүйтэй.
-Цаашид нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад юун дээр анхаарах шаардлага байна вэ?
Төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд жендэрийн үнэлгээ хийж, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн бусад бүлгүүдэд бодлого, шийдвэрийн ялгаатай хүрч болохыг тодорхойлж, түүнд чиглэсэн зөвлөмж боловсруулж, шийдвэрлүүлдэг байх гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа.

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Лондонд дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд Дерипаскагийн хувийн орд харшийг булаан эзэлжээ
Ван И: ОХУ, Европын холбоо хэлэлцээрийн ширээнд яаралтай суух хэрэгтэй
Нэг кг хуванцар савыг 500 төгрөгөөр худалдан авч байна
Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ5 сар 27. 11:56
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:40
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:03
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:31
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:20
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:17
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 13:11
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 13:09
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 13:05
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 13:02
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 12:59
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 12:56
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:53
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 12:51
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 12:49
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 12:46
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ..2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.