Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-06 нд нийтлэгдсэн байна.

Найтаахад ”Бурхан өршөөг” гэж хэлдгийн учир

2/ 6/ 2022    10 цаг 00 минут

Хүнийг найтаахад ”Бурхан өршөөг” гэж хэлдгийн учир дараах домгоос үүсэлтэй аж.

Эрт цагт гэнэ. Нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Учир явдлыг мэдсэн хувилгаан өнөөх айл руу чөтгөртэй хамт явахаар шийдэж газар хороох зуураа өнөөх 2 нэлээдгүй зүйлийг ярилцан явтал чөтгөр хувилгаанаас "Чи юунаас айдаг вэ” гэхэд хувилгаан хэсэг дуугүй явснаа "би аагтай цай, тарган хонины махнаас л айдаг даа. Харин чи юунаас айдаг вэ” хэмээн чөтгөрөөс асуухад чөтгөр "би алтан харганаас үнхэлцгээ хагартал айдаг” гэж хариулав. Ийнхүү ярилцан явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр "Хувилгаанаа чамайг энэ айлд суухад хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл чөтгөр өршөөг гээд хэлчхээрэй” гэхэд сэжиг авсан хувилгаан дотроо "хэлж, ярьж буй зүйлдээ анхаарахгүй бол болохгүй нь бололтой” гэж бодоод өнөөх айл руу чөтгөрийг дагуулан орлоо. Ингээд хувилгаан, чөтгөр 2 өнөөх айлд хоол, цай эргүүлэн суух зуур гэрийн хойморт аавынхаа өвөр дээр суусан хүүгийн царай нь барайж ирснээ найтааж орхив.

Хувилгаан хурдхан "бурхан өршөөг” гэхэд хажууд нь суусан чөтгөр бага зэрэг уцаарлангуй төрх гарган суутал хүү дахин нэг найтаах нь тэр. Яг энэ үед хувилгаан амандаа цай балгачихсан суусан тул чөтгөрт боломж олдож "чөтгөр өршөөг” хэмээн хэлж орхив. Үүнтэй зэрэгцэн аавынхаа өвөр дээр суусан хүү ч ухаан алдан унаж сүнс нь чөтгөрийн мэдэлд очих нь тэр. Чөтгөр ч өнөөх айлаас ухасхын гарахад хувилгаан ч мөн түүнийг даган гараад "сүнсийг нь авч чадав уу” гэхэд чөтгөр "авах нь авлаа чи харин түрүүн яагаад бурхан өршөөг гээд хэлчихвээ. Түүнээс чинь болж баахан бурхан хүүг тойрч суучихаад сүнсийг нь өгөхгүй нэлээд зовоолоо” гэхэд хувилгаан чимээгүй гэгчийн зогссоноо "алив хүүгийн сүнсийг хараадахъя” гэхэд чөтгөр ч түүнд харуулав.

Яг энэ үед хувилгаан боломжийг ашиглан хүүгийн сүнсийг булааж аваад өнөөх айлын хажууханд байсан бутан дунд ороод суучхав. Чөтгөр хэзээний л өөрийн айж явдаг зүйлээ хувилгаанд хэлчихсэн тул хувилгаан шидийн аргаар өнөөх бутнуудыг алтан харгана мэт харагдуулахад чөтгөр ойртож чадалгүй хий дэвхэцнэ зогссоноо уурласан уурандаа бутыг тарган хонины мах, аагтай цайны идээгээр булж орхиод хувилгааныг гарч ирэхийг нь хүлээн суув.

Энэ зуурт хувилгаан гал асааж тарган хонины махыг нь шараад, хажууханд нь байсан тогтоол уснаас шүүж аваад цайны идээтэй холин буцалгаад цай чанаад ар, өвөр хангайгаа нэлээдгүй зайтай болгож аваад унтаад өгөв.Чөтгөр ч хүлээж тэсэлгүй яваад өгөв.

Ингээд цэцэн мэргэн хувилгаан өнөөх айлд орж хүүгийнх нь сүнсийг биед нь буцааж оруулаад хүүгийн сүнс биенээс нь яагаад гарч чөтгөрийн мэдэлд очсоныг аав ээжид нь тайлбарлаж өгөөд нэгэн айлд буян болсон бөгөөд үүнээс хойш хүнийг найтаахад "бурхан өршөөг” хэмээн дуу нэгтэй хэлдэг болсон гэдэг.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ5 сар 27. 11:56НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:40ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:03ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:3162 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:20ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:17УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 13:11ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 13:09240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 13:05“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 13:02“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 12:59БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 12:56“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:53ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 12:51СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 12:49306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 12:46АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ..2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
 Facebook Twitter Youtube