
Банчин эрдэнийн үе үеийн хувилгаад Монголын бурхны шашны шарын урсгалын тэргүүн Жавзундарнатын үе, үеийн хувилгааныг тодруулах, Монголд хүргүүлэх зэрэгт чухал үүрэгтэй байжээ. Банчин лам нь нийт 11 дүр хувилан төржээ.
Банчин ламыг тодруулах уламжлал V Далай ламаас эхэлсэн ба анх Дашлхүнбо хийдийн эрдэмт лам Лувсанчойжижалцаныг Банчин лам хэмээн өргөмжилжээ. Лувсанчойжижалцан өөрийн өмнөх 3 дүрд Банчин цолыг нөхөн олгуулж өөрөө IV Банчин хэмээгджээ. Банчин лам, Далай ламын хувилан төрсөн дүрийг хайн олж өргөмжлөх үүргийг хүлээх ба мөн Далай лам Банчин ламын хойт дүрийг тодруулах үүргийг харилцан хүлээж байв. I Далай лам Гэндэндүбийн 1447 онд байгуулсан Дашилхүнбо хийд тэр үеэс Банчин ламын өргөө болжээ.
1713 онд Манжийн Энх-Амгалан хаан V дүрийн Банчин ламд “Эрдэнэ” цол соёрхсон тэр үеэс Банчин эрдэнэ гэх болжээ.
ХХ зууны эхэн үед XIII Далай лам, IX Банчин эрдэнэ нарын хооронд зөрчил гарсан нь Түвэдэд хүчтэй арми чухлаар шаардагдаж, сүм хийдээс авах алба татварыг нэмсэнд Дашилхүнбо хийдийн захиргаа дурамжхан байв.
1923 онд IX Банчин эрдэнэ Богд хаант Монгол улсад очоод тэндээсээ Гоминданы Засгийн газрын мэдлийн нутагт очжээ. Түүнийг “Баруун хязгаарын бүрэн эрхт төлөөлөгч”-өөр томилсон байна. 1932 онд Далай лам түүнийг буцаж ир хэмээн дуудуулсан боловч татгалзжээ. XIII Далай лам, IX Банчин богд нар таалал төгссөнөөр энэ сөргөлдөөн дуусгавар болжээ.
1959 онд Үй Занд Хятадын чөлөөлөх армийн цэрэг ороход XIV Далай лам Энэтхэгт зайлан гарснаар Х Банчин эрдэнэ Түвэдийн улс төрийн дээд эрх мэдэлтэн болов. Гэвч 9 жилийн дараа шоронд орж, 1977 онд суллагдаж, 1982 он хүртэл Бээжинд гэрийн хорионд байв. 1989 онд тэрбээр 51 насандаа гэнэт таалал төгсчээ. Сүүлийн тодруулсан XI дүрийн Банчин эрдэнийн тухайд маргаантай байгаа юм.
1995 онд XIV Далай лам XI Банчин эрдэнийн хойт дүрд 6 настай Гэндэнчойжинямыг тодруулсан боловч БНХАУ-ын Засгийн газар зөвшөөрсөнгүй, харин Жалцанноровыг өргөмжилжээ. (С.Цолмон)
Ашигласан ном зохиол
Жамбадорж, Болор толь, дэд дэвтэр, Монгол бичгээс хөрвүүлсэн Цолмон С.,Бүдсүрэн Д. нар, УБ., 2006
Зава Дамдин Лувсандаян, Их Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх “Алтан дэвтэр”, Төвд хэлнээс орчуулсан Гантөмөр С., УБ., 2014
Сүмбэ Ишбалжирын өөрийн намтар оршивой, Төвд хэлнээс орчуулсан Тэрбиш Л., BIBLIOTECA OIRATICA XX, УБ., 2011
Дашбадрах Д., Монгол-Түвэдийн улс төр, шашны харилцааны түүх (XVI-XVIII зууны эхэн), УБ., 1998
Монгол улсын түүх, Дөтгөөр боть, УБ., 2003
Үндсэн мэдээлэл:
| Адил утгатай үг | Банчин лам, Банчин богд |
| Хамаа бүхий үг | Төрбайх Гүүш хаан, Манжийн Энх-Амгалан хаан, Далай лам |
| Төрөл | түүхэн зүтгэлтэн |
| Цаг үе | XIV-XXI зуун |
| Салбар, чиглэл | түүх |
| Хүйс | Бүх л дүр нь эрэгтэй |
| Төрсөн он, сар, өдөр | тодорхойгүй |
| Нас барсан он, сар, өдөр | I Банчин богд Гэлэгбалсан 1438, II Банчин богд Соном чойжи 1505, III Банчин богд Лувсан дондов 1568, IV Банчин богд Лувсан чойжижалцан 1662, V Банчин богд Лувсан иш 1737, VI Банчин богд Балдан иш 1780, VII Банчин богд Дамбий ням 1853, VIII Банчин богд Дамбий ванчиг 1882, IX Банчин богд Түвдэн чойжиням 1937, X Банчин богд Чинлай Лүнчүвчойжижалцан 1989 |
| Овог, аймаг | Түвэд |
| Албан тушаал | Буддын гэлүгбагийн урсгалын тэргүүн Далай ламын дараахь хоёрдугаар албан тушаал |
Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39
Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:51
39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54
Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42
Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23
Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.