Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-16 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: "Хархорум"

3/ 16/ 2022    6 цаг 50 минут

Хөшөөний суурь

Их Монгол улсын нийслэл.

Хархорумд хот суурин байгуулах явдал бүр Уйгур улсын үеэс эхтэй бөгөөд хожим нь Чингис хааны орд өргөө Хархорум орчимд байрлаж байв. Чингис хаан 1220 онд Хархорумыг улсын нийслэл болгохоор тогтсон мэтээр өгүүлсэн ганц нэг баримт буй боловч чухамхүү нийслэл болсон нь Өгэдэй хааны үед холбогдоно. Өгэдэй хаан 1234 онд Алтан улсыг мөхөөх аян дайнаас буцан ирж Хархорумд буусан тухай “Монголын нууц товчоон”-д тэмдэглэсэн бөгөөд Өгэдэй хаан 1235 онд Хархорум хотыг байгуулж, Түмэн амгалант ордныг цогцлоож, Монгол гүрний нийслэл болгожээ. Түүнээс хойш Хархорум нь Хубилайг их хаан суух хүртэл Монгол гүрний нийслэл байж, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байжээ.

1260 онд Хубилай Шанду хотод хаан ширээнд сууж, улмаар 1264 онд Алтан улсын нийслэл байсан Яньцзин хотыг Чжунду хэмээн нэрлээд, 1266 онд тус хотын зүүн хойно шинэ нийслэл Дайду хотыг байгуулах зарлиг буулгав. Шинээр байгуулсан хотоо 1271 онд улсын нийслэл болгон тунхагласнаар Хархорум хот улсын нийслэл байхаа больсон хэдий ч уугуул монгол нутгийн улс төрийн төв хэвээр байжээ. Дай Юань улсын хаад Хархорумыг өвөг дээдсийн мандсан нутаг хэмээн онцгойлон үзэж, хаан ширээ залгамжлах хан хөвгүүнийг тус хотод суулган, монгол нутгийг захируулдаг байв. 1370 онд Тогоонтөмөр хааны хүү Аюушридара Билэгт хаан Хархорумд нийслэллэн сууснаар тус хот дахин цэцэглэн мандах болжээ. Гэвч 1380 онд Хятадын Мин улсын цэрэг Хархорум хотыг довтолж эвдэн сүйтгэсний улмаас тус хот эзгүйрэн орхигдох эхлэл тавигдсан хэмээн зарим судлаач үздэг нь эргэлзээтэй. 1378 онд Төгстөмөр хаан Буйр нуурын орчимд Мин улсын цэрэгт цохигдоод Хорин (Хархорум)-д суухаар одсон тухай нанхиад сурвалжийн мэдээ нь тухайн үед Хархорум хот хэвээр байсныг харуулж буй гэж үзэж байна. Түүнээс хойш Монголын хаад Хархорумд сууж байсан тухай мэдээ үзэгдэхгүй боловч, ямартай ч Батмөнх Даян хааны үед богино хугацаагаар Хархорумд нийслэллэж байжээ. XVI зууны сүүлчээр Халхын нөлөө бүхий язгууртан Абтай сайн хан Хархорумын суурин дээр Эрдэнэзуу хэмээх хийдийг байгуулсан нь Хархорум хавийн нутаг монголчуудын оюун санаанаас огтоос арчигдаагүй, хүндтэй байр суурь эзэлж байсныг харуулах чухал нотолгоо юм.

Зуух

Монголын эртний нийслэл Хархорум хотын туурь Монгол улсын Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотын туурийг 1948-1949 онд С.В.Кисилев, Х.Пэрлээ нарын, 1978-1985 онд Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, Д.Баяр нарын, 1995-1997 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Монгол Японы судлаач эрдэмтэд, 2000 оноос Монгол, Германы эрдэмтэд судлан шинжилсэн байна. Судалгаа шинжилгээний ажил, археологийн малтлагын үр дүн, олдсон олдвор хэрэглэгдэхүүнүүд нь Хархорум хотын хөгжил, төлөвлөлт, барилга архитектурын хөгжлийн төвшин, цар хүрээ, онцлогийг тал бүрээс нь нээн харуулж, Хархорум нь тухайн үедээ өрнө дорнын олон орныг холбосон Монголын эзэнт гүрний нийслэл хот байсныг давхар нотлоод байна.

Цогт их гэрийн сүмийн малтлага

Хархорум хот эргэн тойрон хүрээлсэн шавар хэрэмтэй, дөрвөн талдаа хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Хотод хятад, орос, франц, англи, мажаар зэрэг дэлхийн олон орны хүн суудаг өрнө, дорныг холбосон тэр үеийн дэлхийн улс төр, соёл, эдийн засаг, худалдааны том төв байсан юм. Тус хотын зохион байгуулалт, уран барилгын хэв загварт нүүдэлчин монголчуудын хот суурин цогцлон барих уламжлалт арга зонхилж байсны зэрэгцээ өрнө дорнын уран барилгын янз маяг хосолсон байжээ. Хотын туурьд хийсэн археологийн малтлагаар барилгын материал шавар вааран чимэглэл, тоосго зэргийг шатаан боловсруулж байсан гэрийн хана мэт дүгрэг хэлбэртэй тоосгон зуух илрүүлж олсон нь дундад зууны Монголын нийслэл хотод хөгжиж байсан үйлдвэрлэлийн арга ажиллагааг бодитойгоор харуулах нэн үнэт дурсгал болно.

Ил музей

Монголын их хаад аливаа шашныг ялгаварлалгүй адилхан дээдлэн үзэж эрхэмлэн хүндэтгэдэг байсан тул Хархорум хотод будда, христос, лалын шашны 12 сүм дуганд хурал хурж, мөргөл үйлддэг байжээ.

Хархорум хотын бурхны шашны “Цогт их гэрийн сүм” буюу “Юань улсыг мандуулах асар”-ын туурийг Монгол-Германы хамтарсан “Орхон” төслийн хээрийн шинжилгээний анги ил музей болгон сэргээж олон нийтэд үзүүлэх боломжтой болгосон байна. (Ц.Цэрэндорж, Н.Батболд)

Ил музейн тайлбар

Ашигласан ном зохиол

Лю Цзи, Умар газар одсон хувийн тэмдэглэл (орчуулсан Цэрэндорж Ц.) – “Умар газар одсон хувийн тэмдэглэл, Умрыг төвшитгөсөн тэмдэглэл”, УБ., 2016

Монголын нууц товчоо (худам монгол бичгээр монгол бичиг, утга судлалын үүднээс Шанжмятавын Гаадамбын төсөөлөн нягталж сийрүүлсэн сийрүүлгэ эх, тайлбар), УБ., 1990

Юань улсын судар (хятад хэлээр)

Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ., 1992

Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ., 1999

Пэрлээ Х., Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины товчоон, УБ., 1959

Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид, редактор Цэрэндорж Ц., Чулуун С., УБ., 2015

Киселев С.В., Древние монгольские города, М., 1966

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Ганболд Ж., Мөнхцэцэг Т.,  Наран Д., Пунсаг А., Монголын Юань улс, УБ., 2006

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн    

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:5139 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
 Facebook Twitter Youtube