Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-14 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: "Субади"

3/ 14/ 2022    7 цаг 40 минут

XVI зууны сүүлчээс XVII зууны дунд үе хүртэл Ар Халхын баруун гарын хан байсан улс төрийн зүтгэлтэн.

Субади нь Лайхур ханы хүү юм. 1596 онд Тарна гол дээр долоон хошуу Халхын их чуулган болж Субадиг “Богд Засагт хан” хэмээн өргөмжилжээ. Ингэснээр Субади үнэндээ Халхын тэргүүн болсон гэж үздэг. Засагт хан Субади Гэрсэнзийн ахмад хөвгүүний угсааны хувиар нийт Халхыг өөрийн захиргаанд нэгтгэж, тусгаар тогтнолоо хамгаалахыг оролдож байв. Тэрээр энэ хэрэгтээ Ойрадын ноёдын зүгээс дэмжлэг олж, 1640 онд Халх, Ойрадын ноёдын чуулганыг чуулуулж, “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг батлан гаргажээ.

Субадай өөрийгөө Халхад тэргүүлэх эрхтэй хүн гэдгээ Манжийн хаанд удаа дараа илэрхийлж байв. Түүгээр ч зогсохгүй, Субади 1638 оноос эхлэн Манжийн хаадтай Халхын тусгаар тогтнолын төлөө хамгийн идэвхтэй эсэргүүцэн тэмцэж байсан юм. Субади 1638 онд Хөх хотыг уулгалж, 1647 онд Манжийн хааны түрэмгий бодлогыг эсэргүүцсэн бичиг илгээж байв. 1650 онд Субадийн харьяат Хотгойдын Омбо эрдэнэ хунтайж Хөх хотыг уулгалж байжээ. Субади 1650 оны үед нас барсны дараа түүний хүү Норов Бишрэлт хан цолтойгоор түүнийг залгамжлав. (Ц.Цэрэндорж)

Ашигласан ном зохиол

Byamba-yin Asaragči neretϋ (-yin) teϋke (Эхбичигийн судлагаа) Тэргүүн дэвтэр. Галиглаж, үгийн хэлхээг үйлдэн хэвлэлд бэлтгэсэн Цэвэлийн Шагдарсүрэн, И Сөн Гю (Lee Seong-gyu), УБ., 2002

Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007

Чин улсын Дотоод нарийн бичгийн яамны монгол данс эвхмэлийн эмхэтгэл, нэгдүгээр эмхэтгэл, ӨМАХХ, 2003 

Шара туджи. Монгольская летопись XVII в., М., 1957

Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970

Монгол улсын түүх, гутгаар боть, УБ., 2003

Цэрэндорж Ц., Манжийн эрхшээлд орохын өмнө Халхыг хэн захирч байсан бэ? -XVII зууны Халхын баруун, зүүн гарын хүчний харьцааны асуудалд- // Эрдэмтэн Х.Серрюс-ийн дурсгалд зориулсан “Монголчууд ба Монгол-Хятадын харилцаа (1368-1634)” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл, БНХАУ: Наньжин, 2013.11.30

Оюунбилиг Б., Засагт хан Субанди болон Манж Дайчин гүрний харилцаа // Mongolian Studies in Europe, Proceedings of the Conference Held on the Occasion of the 100th Anniversary of the Mongolian Revolution for Independence, Budapest, 20 April, 2011

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Очир А., Гэрэлбадрах Ж., Халхын Засагт хан аймгийн түүх, УБ., 2003

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Халхын баруун гар, Засагт хан
Төрөл түүхэн хүн
Цаг үе Дөчин дөрвөн хоёрын Монгол улс
Хэний хаанчлалын үед Буян Сэцэн хаан, Лигдэн Хутагт хан
Салбар, чиглэл түүх
Өөр нэр (цол, сүмийн цол гэх мэт) Богд Засагт хан
Хүйс эр
Төрсөн он, сар, өдөр тодорхойгүй
Нас барсан он, сар, өдөр 1650
Овог, аймаг Хиад Боржигин
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, ах дүү, хүү охин гэх мэт) Өвөг эцэг нь Баяндар хунтайж, эцэг нь Лайхур хан. Хүү нь Соном Ахай цөхүр, Жав эрдэнэ, Норов Бишрэлт хан, Гомбожаг Бинт ахай, гомбараш дархан хунтайж, Ишар Ёст ахай, Ташар Сэцэн ахай.

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн    

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:5139 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
 Facebook Twitter Youtube