
Алчуболд нь Батмөнх Даян хааны 5-р хүү бөгөөд Очирболдтой ихэр. Саган сэцэний “Эрдэнийн товч-д тэмдэглэснээр Алчуболд, Очирболд хоёр ихрийг төрөхийн өмнөхөн ойрадууд гэнэт довтолж, Мандухай хатан зугтаж яваад мориноос унажээ. Тэгэхэд нь Хонгирадын Эсэлэй тайбу, Хачины Жихуй дархан, Балгачины Баянбөх, Асудын Батболд нар түүнийг хамгаалан Баягудын Сайханы сайн хонгор морийг унуулж авч гарснаар Алчуболд, Очирболд хоёр эсэн мэнд төрсөн ажээ.
XVI зууны эхэн хагаст Батмөнх даян хаан харьяат улс иргэнээ хөвгүүддээ өмч болгон хуваахдаа 5-р хөвгүүн Алчуболд, хөвгүүн Гэрсэнз нарт Халх түмнийг бүрдүүлж байсан 12 отгийг хуваан өгчээ. Алчуболдод өмч болон очсон 5 отгийг сурвалж бичигт “өврийн таван отог”, “дотрын таван отог”, “таван отог халх”, “таван нутаг халх” гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. Энэхүү “таван отог халх” гэдэг нь Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд (Үжрээд) эдгээр болно.
Алчуболдын хөвгүүн Хургачи Хасар ноёны таван хөвгүүн нь Өвөр Халхын 5 отгийг өмчлөн авчээ. Хургачи Хасарын хөвгүүн Убаши үйзэн Жаруудыг, Субухай дархан Баариныг, Убан Буйма догшин Хонгирадыг, Сонин дайчин Баяудыг, Шууган зоригт хун баатар Үжээдийг тус тус захирах болжээ.
Хожим нь “таван отог Халх” Манжид эзлэгдсэний дараа Жаруудыг 2 хошуу, Баариныг мөн 2 хошуу болгон Зуу удын чуулганд оруулжээ. Харин Хонгирад нь Баарин хошуунд хавсаргаж захирагдан, Баяд, Үжээдийн зарим нь Бээжин суух дотоод найман хошуунд багтаж, зарим нь Жарууд, Баарин гэх мэт бусад монгол хошуунд тарсан байна. Үүний хамтаар “таван отог Халх” гэсэн ойлголт үгүй болж, Халх гэвэл ерөнхийдөө “Халхын 7 хошуу”, түүнээс салбарласан отог, хошууг л заах болсон бололтой. (Ц.Цэрэндорж)
Ашигласан ном зохиол
Дарма гүүш, Алтан хүрдэн мянган хигээст, УБ., 2006
Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007
Саган сэцэн, Эрдэнийн товч, УБ., 1961
Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970
Цэрэндорж Ц., Ар, өвөр, гадаад, дотоод Монгол хэмээх нэрийн тухай // Нүүдэлчдийн өв судлал, №10, УБ., 2010
Үндсэн мэдээлэл:
| Хамаа бүхий үг | Өвөр Халх |
| Төрөл | түүхэн хүн |
| Цаг үе | Дөчин дөрвөн хоёрын Монгол улс |
| Хэний хаанчлалын үед | Батмөнх даян хаан, Боди Алаг хаан |
| Салбар, чиглэл | түүх |
| Хүйс | эр |
| Төрсөн он, сар, өдөр | 1490 |
| Овог, аймаг | Хиад Боржигин |
| Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, ах дүү, хүү охин гэх мэт) | Өвөг эцэг нь Баянмөнх болох жонон, эцэг Батмөнх Даян хаан. Эх нь Мандухай Сэцэн хатан. Ихэр нь Очирболд. Хүү нь Хургачи Хасар ноён. Ач нар нь Убаши үйзэн, Субухай дархан, Убан Буйма догшин, Сонин дайчин, Шууган зоригт хун баатар. |
Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39
Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:51
39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54
Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42
Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23
Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.