
XVI зууны сүүлч үеийн Ар Халхын баруун гарын анхны хан.
Халх түмний эзэн Гэрсэнз (1513-1549)-ийг нас барсны дараа түүний их хатан 7 хөвгүүндээ Халхын отгуудыг хуваарилан захируулснаар Халхын 7 хошуу байгуулагджээ. Анх байгуулагдах цагт 2 гарт хуваагдаж, баруун гарт нь Ашихай (1530-?), Ноёндой (1531-?), Далдан (1542-?), Саму (1544-?) нарын 4 хошуу, зүүн гарт нь Онохуй (1534-?), Амин (1536-?), Дара (1540-?) нарын 3 хошуу багтаж байжээ. Баруун гарыг Ашихай, зүүн гарыг Онохуй даргалж байсан бололтой. Харин Ашихай дархан хунтайж Гэрсэнзийн ахмад хүүгийн хувиар Халхыг ерөнхийд нь зонхилон мэдэж байв. Гэвч хожим нь Онохуйн ахмад хөвгүүн Абтай хүчирхэгжиж, Халхыг тэргүүлэн захирахыг оролдох болжээ. Абтайд 3-р Далай лам “Очир сайн хан” хэмээх цол шагнаснаар Халхын ноёдын дотор хамгийн түрүүн “хан” цолтон буй болов. Гэвч тун удалгүй Ашихайн ач Лайхур бас “хан” цол зүүх болсноор Ар Халхад 2 хан бий болжээ. Лайхур хан Гэрсэнзийн ахмад хөвгүүний угсааны хувьд Халхын баруун гарын дарга байгаад зогсохгүй, нийт Халхыг тэргүүлэн захирахыг оролдож байв. Гэвч Лайхур хан болоод төдий л удалгүй, 1580-аад оны сүүлчээр Ойрадтай хийсэн дайнд амь үрэгджээ. Түүнийг хөвгүүн Субади нь залгамжилж, эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлсэн билээ.
Лайхур бол хожим Халхын Засагт хан аймаг байгуулагдах үндэс суурийг тавьсан хүн билээ. (Ц.Цэрэндорж)
Ашигласан ном зохиол
Byamba-yin Asaragči neretϋ (-yin) teϋke (Эхбичигийн судлагаа) Тэргүүн дэвтэр. Галиглаж, үгийн хэлхээг үйлдэн хэвлэлд бэлтгэсэн Цэвэлийн Шагдарсүрэн, И Сөн Гю (Lee Seong-gyu), УБ., 2002
Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс, эрхлэгчид: Буяндэлгэр, Оюунбилиг, У Юаньфэн, ӨМАХХ, 2005
Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007
Шара туджи. Монгольская летопись XVII в., М., 1957
Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970
Монгол улсын түүх, гутгаар боть, УБ., 2003
Дэлгэрүүлж үзэх ном зохиол
Очир А., Гэрэлбадрах Ж., Халхын Засагт хан аймгийн түүх, УБ., 2003
Цэрэндорж Ц., Манжийн эрхшээлд орохын өмнө Халхыг хэн захирч байсан бэ? -XVII зууны Халхын баруун, зүүн гарын хүчний харьцааны асуудалд- // Эрдэмтэн Х.Серрюс-ийн дурсгалд зориулсан “Монголчууд ба Монгол-Хятадын харилцаа (1368-1634)” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл, БНХАУ: Наньжин, 2013.11.30
Үндсэн мэдээлэл:
| Хамаа бүхий үг | Халхын баруун гар, Засагт хан |
| Төрөл | түүхэн хүн |
| Цаг үе | Дөчин дөрвөн хоёрын Монгол улс |
| Хэний хаанчлалын үед | Түмэн Засагт хаан |
| Салбар, чиглэл | түүх |
| Хүйс | эр |
| Төрсөн он, сар, өдөр | 1562 |
| Нас барсан он, сар, өдөр | 1587(?) |
| Овог, аймаг | Хиад Боржигин |
| Албан тушаал | хан |
| Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, ах дүү, хүү охин гэх мэт) | Өвөг эцэг нь Ашихай Дархан хунтайж, эцэг нь Баяндар хунтайж. Хүү нь Субади, Убандай. |
Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39
Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:51
39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54
Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42
Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23
Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.