Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-10 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: "Ар элстэйн чуулган"

2/ 10/ 2022    7 цаг 50 минут
     
      1688 онд Манжийн эрхшээлд орсон Сөнид аймгийн нутаг Ар элстэй хэмээх газар Чахундорж тэргүүтэй Халхын ноёд чуулж Манжид дагаар орох шийдвэр гаргажээ. Чуулган болсон газрын нэрээр Ар элстэйн чуулган хэмээн нэрлэгджээ.

1688 онд Зүүнгарын Галдан хаан цэргээ авч Халхын нутагт цөмрөн ороход Түшээт хан болон Халхын ноёд  эсэргүүцэн байлдсан боловч ялагдаж, буруулан Сөнидийн нутагт очжээ.

Халхын ноёд Манжийн Энх-амгалан хаанаас тусламж хүсэхэд  бусад улсын дотоод хэрэгт оролцох боломжгүй, эртнээс дагаж орсон бол бид цэргээр өмгөөлөн туслах боломжтой  гэсэн хариу өгчээ. Хүнд байдалд орсон Халхын ноёд 1688 оны 9 сард Ар элстэй гэдэг газар чуулган чуулжээ. Уг чуулганаар Халх цаашид хэрхэн оршин тогтнох, Манж улс, Орос улсын алиныг нь дагах, Галдантай хэрхэн тэмцэж газар нутгаа чөлөөлөх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцжээ. 

Монгол ноёдын зарим нь Манжид дагаж орох, нөгөө хэсэг нь Оросыг түшье хэмээн санал хуваагдсанд Өндөр гэгээн Жавзандамбад ханджээ. Өндөр гэгээн Орос улсын шашин ном өөр, үзэл бодол таарахгүй, харин Манж улстай  шашин ном адил хэмээснээс үүдэн тус чуулганаас Халх нар Манж улсад дагаж орох шийдвэр гаргажээ.

Чуулганаас ийм шийдвэр гаргахад тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал нөлөөлжээ. Үүнд: нэгд, Түшээт ханы эзэмшил нутагт Оросууд  суурин байшингаа босгож, шивээ барих болсонд Түшээт хан Чахундорж  нар удаа дараа хориг тавьж нүүхийг шаардсан боловч Оросын тал шаардлагыг нь хүлээж авсангүй. 1681- 1687 онуудад Сэлэнгэ, Үдэд байсан Оросын шивээг цэргээрээ бүслэн хааж, орос тосгонууд руу удаа дараа довтолж монгол нутгаас гарч явах шаардлага тавьснаар Орос улстай харилцаа муудсан, хоёрт, эсэргүүцэл этгээд болох Галдан хаан Орос улстай сайн харилцаатай байсан, гуравт, дайны уршгаар газар нутгаасаа хагацаж, хүний нутагт орох оронгүй, хоол хүнсээр гачигдаж  байсан зэрэг нь арга буюу ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

1688 оны Ар элстэйн чуулганы шийдвэрээр Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн нар харъяат нарынхаа хамт Манж улсад захирагдахыг албан ёсоор зөвшөөрсөн бичиг үйлдэж Манжийн Энх-амгалан хаанд өгчээ.

Уг бичгийг Манжийн хаан тааламжтай хүлээн авч Халхыг албан ёсоор оруулан авах чуулганыг сүр жавхлантай ёслол төгөлдөр хийх зарлиг буулгажээ.

Ар элстэйн чуулганы шийдвэрээр Халхын хант улсын тусгаар тогтнол алдагдаж, 200 гаруй жил Манжийн эрхшээлд оров. (С.Цолмон)

Ашигласан ном зохиол

Хааны биеэрээ дайлж өрнө, умрын газрыг төвшитгөн тогтоосон бодлогын бичиг, Алшаа зүүн хошууны Засгийн ордноос зохион байгуулан хэвлүүлэв. ӨМСХХ.,1992
Гонгор Д., Халх товчоон, I боть,УБ.,1970
Далай Ч., Ойрад Монголын түүх, Тэргүүн боть, УБ., 2002
Нацагдорж Ш., Халхын түүх, УБ., 1963
Цолмон С., Галдан бошгот хаан, Нийгэм улс төрийн харилцаа, УБ.,1994,1999
Монгол улсын түүх, Дөтгөөр боть, УБ., 2003

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Түшээт хан, Өндөр гэгээн, Манжийн Энхамгалан хаан
Төрөл үйл явдал
Цаг үе XVII зуун, улс төрийн бутралын үе
Салбар улс төр
Бүс нутаг Өнөөгийн БНХАУ,ӨМӨЗО
Болсон цаг хугацаа 1688 он
Хаана болсон Сөнид
Холбогдох түүхэн хүн, аймаг угсаатан Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Галдан бошгот, Манжийн Энхамгалан хаан, монгол

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн    

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:5139 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
 Facebook Twitter Youtube