
Киданы (Хятан) гарал үүслийн талаар гурван онол байдаг. Абел-Ремюза (1820), Клапрот (1826), Э.Паркер (1900) нар киданчуудыг Тунгус гаралтай гэж үзсэн. Гучин зургаан кидан үгтэй В.Шоттын (1879) бэсрэг толь, судалгаанд тулгуурлаж Х.Ховорт (1881) киданчуудыг монгол гаралтай овог толгойлсон тунгус ард түмэн гэсэн санал дэвшүүлж байв. Гуравдахь онол кидан бол монгол хэлт ард түмэн гэсэн санал. Кидан нь Дунхугийн удмын аймаг бөгөөд монгол хэлтэн байсан нь олон зүйлээр батлагдсан. Ляо улсын түүхийн 63-р бүлэг Үе удмын илтгэлд Гэуту хэмээгч үе улиран умард хязгаарыг эзэмшиж байсан боловч Модун хаанд цохигдон, Сяньби ууланд очиж сууснаар Сяньби болов. Хожим бас Муюн аймгийн Муюн Хуанд 344 онд Юйвэнь дийлдэж аймаг улс нь бутарч Юйвэнь, Кумоси, Кидан (Цидань) гэж хуваагдсан тухай өгүүлдэг. Мөн эртний хятад сурвалжуудад үүний дараа 388 онд Тоба Гуй хаан Кидан-Кумосийн холбоог бут цохиж 4 овгийн бум гаруй мал хуй олзолсон ба энэ үеэр Киданаас Кумоси тусгаарласан гэж байдаг. Үүнээс үлдсэн овог, аймаг Хэлун (Ляонин, Чаоян) аас хойш нутаглаж Кидан (Хятан) гэж нэрийдэх болжээ. Түүхэнд тэмдэглэгдсэн Киданы анхны дээд өвөг бол Сяньбийн сүүлчийн их хаан Кэбинэн юм. Түүнийг 235 онд хятадын Вэй улсын хилийн мужийн захирагч хүн сэм илгээж, өргөөнд нь мэс дүрж хороожээ. Тэр найман хүүтэй байсан гэх мэдээ киданчууд 8 овогт хуваагддаг гэх баримттай тохирдог. Бүр зарим сурвалжид Киданы толгойлогчийг Бинэн гэж бичсэн нь даруй Кэбинэн мөн гэж үздэг.
Тобагийн Вэй улсын сударт Кидан 8 овогтой гээд Сиваньдань, Хэдахэ, Фуфуюй, Юйлин, Жилянь, Пицзе, Ли, Тулююй (бас Сиваньдань, Адахэ, Цзюйфуфу, Юйюйлин, Жилянь, Пили, Цилюй, Юйчжэньхоу гэсэн хувилбар бий) гэсэн нэрийг тэмдэглэжээ. Тан улсын хуучин сударт Киданы 10 овог нийлээд шилдэг 43 мянган цэрэгтэй гэж бичсэн бол Тан улсын шинэ сударт VII зууны дундуур Киданд Дацзи, Хэбянь, Духо, Фэньвэнь, Тубянь, Жуйси, Чжуйцзинь, Фу гэсэн 8 овгийн нэрийг дурддаг. Бүх цэрэг 40 мянган гэжээ. IX-X зууны үед Кидан нь Даньцзели, Ишихо, Шихо, Навэй, Пиньмо, Нэйхуэйцзи, Цзицзе, Сивэнь гэсэн 8 аймагтай байжээ. Эртний Дахэ нэр нөлөөгөө алдаж эхэлсэн үеэс Яонянь ураг хүчирхэгжиж эхлэв. Киданыг нэгэн тугийн дор нэгтгэж чадсан Яонянь гаралтай толгойлогчид хаан цол зүүдэг байв. Аймгууд бас өөрчлөгдсөн бололтой. Киданы 8 аймагт Дила (Дела), Иши, Пиинь, Чутэ, Увэй, Нела, Тулюйбу, Туцзюй нар орох болжээ. Энэ 8 аймаг умард, өмнөд хэсэгт хуваагдах ба умард хэсгийг Дила толгойлно. Түүнд Пиинь, Увэй, Нела, Тулюй багтсан бол өмнөдийг Иши толгойлж Чутэ, Туцзюй аймгууд багтжээ. Аймгууд дотроо янз бүрийн тооны овогтой байжээ. Иши гэхэд 8 овогтой байсан Чутэ аймаг нэг овог хуваагдаж хоёр болсон овгуудаас бүрэлдэж байжээ. IX зууны үеэс Киданы язгууртны ургууд дунд Елюй ураг хүчирхэгжиж эхэлсэн юм. Түүний төлөөлөгч Елюй Абужи 907 онд хаан болсноороо яоняньчууд тэргүүлэх үүргээ алджээ.
235 онд Сяньби улс задарч жижиг жижиг аймгууд биеэ дааж эхэлсэн үеэс киданчууд Төв Азийн дорнод бүс нутгийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцсоор ирсэн. Тоба Вэй улсын Юань Хун (477-499) хааны Тайхэгийн 3-р онд (479) жужан, когурёчууд нэгдэж Дидоуюй (地豆于 < *te-tu-wa <*Татабы) аймгийг эзэлж өөр зуураа хуваан авахаар тохирсоныг олж мэдсэн Киданы нэг толгойлогч мофухэ Угань (*Бага бөө Буган) 3 мянган өрхийн түмэн хүнээ дагуулж Байланшуй (Лууха, Тоосон) голын зүүн этгээдэд нутаглаж болжээ. VI зууны II хагаст Түрэгийн шахалтаас болж түм шахуу (хэтрүүлсэн тоо байж мэднэ) өрх киданчууд Солонгост шургаж орсон гэдэг. Хүн ам олширч газар нутгаа тэлж эхэлсэн киданчууд Сүй улсын үед хүчирхэг нь 3 мянга, буурай нь мянгаад цэрэг (эрчүүдтэй) гаргадаг 10 овогтой болжээ. Тан улсын түүхүүдэд Киданы сурвалжит овгийг Дахэ гэж нэрлэнэ, шилдэг цэрэг 43-40 мянга бий гэж бичжээ. Киданчууд IX зууны үеэс аажмаар хүчирхэгжин X зуун гэхэд Төв Азийн томоохон улс болж хөгжсөн байна. Тэдний улсыг 1115-1125 онд зүрчидүүд мөхөөсөн бөгөөд нэг хэсэг киданчууд Елюй Дашийн удирдлагаар баруун зүгт нүүж түүхэнд Хар Хятан (Баруун Ляо, Каракитай) гэсэн улс байгуулсан юм. (Б.Батсүрэн)
Ашигласан ном зохиол
Вэй улсын судар (хятад хэлээр)
Сүй улсын судар (хятад хэлээр)
Тан улсын хуучин, шинэ судар (хятад хэлээр)
Таван улсын төрийн түүх (хятад хэлээр)
Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. Том 1. М-Л., 1950
Таскин В.С. Материалы по истории древних кочевых народов группы дунху. М., 1984
Пэрлээ Х. Хятан нар, тэдний монголчуудтай холбогдсон нь // Studia Historica. Tom. I, fasc. 1. Улаанбаатар, 1959
Үндсэн мэдээлэл:
| Адил утгатай үг | Кидан, Цидань, Кытан, Хидан |
| Хамаа бүхий үг | Сяньби, Кумоси |
| Цаг үе | III-XIII |
| Бүс нутаг | Шар мөрний өмнөд хойд этгээдийн газар орон |
Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39
Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:51
39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54
Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42
Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23
Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.