Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-04 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: "Ашина"

2/ 4/ 2022    7 цаг 40 минут
          Төв Ази, Монгол оронд оршиж байсан дундад эртний түрэг хэлт овог, Түрэг хаадын ураг

V зууны эхээр Пинлянд үүсч Ганьсу, Шаньшань-д түр зуур нутаглаж байгаад Турфанд ирсэн Ашина овгийг 460 онд жужанчууд эзэлж Алтайд нүүлгэж суулгаад төмрөөр алба авах болжээ. Алтайд нутаглаж байхдаа ашина нар Түрэг хэмээх шинэ угсаатны бүрдлийн цөм болжээ. 442/443 оны заагт Гаочан (Турфан)-д нүүн очсон төмөрчдийн хүрээнийхэн нутгийн уугуул иргэдтэй холилдож, төмөрчдийн үр сад, эхийн талаар өөрсдийн ургаа нэрлэж эхэлсний нэг нь Ашина гэж Түрэгийн уг гарвалын домогт өгүүлдэг. Ийм учир С.Г.Кляшторный “Ашина” нэрийн утга, уугуул хэлбэрийг тэр үеийн Дорнод Туркестаны гол хэлүүдээс хайжээ. Ашина нь IV-IX зууны Тохар А хэлний Āśna- (хөх, бараан) буюу Хотан-сакийн Āṣṣeiṇa ~ Āṣṣeṇa (хөх) гэдэг үгээс гаралтайг тогтоожээ. Бугатын согд бичээст “Турк-Ашнас (tr-'wkt '(')šy-n's)”, IX зууны үеийн араб сурвалжид “Ашнас” гэж тэмдэглэжээ. Хөл Асгатын бичээст мөн Ашнас (Ašïnas) гэж тэмдэглэснийг эрдэмтэд илрүүлжээ. Ашинагийн эдгээр хэлбэрүүд монгол хэлний хөх, бараан гэсэн үг юм.
    Зарим эрдэмтний үзэхээр Пинлян нутгийн ху нараас цуглуулсан төмөрчдийн үр садын үүсгэсэн Ашина овгийг Түрэгийн хаад гардаг Ашина ургаас ялгах хэрэгтэй гэдэг. П.Пеллиогийн Дуньхуанаас илрүүлсэн түвэд дурсгалд Źa-ma-mo-nan хааны овог гэж байдаг. Ж.Бако уг дурсгалын Źama-г Yamï-qaγan буюу Бумын, харин Mo-nan-ийг Бумын хааны хоёрдугаар хүү Мухань гэж тайлбарласан. Тэгэхлээр түвэд сурвалжийн Źa-ma-mo-nan хааны овог гэдэг нь Бумын ба Мухань хааны үеийн Ашина овог гэсэн үг болно. Ашина овогт багтагсад Түрэгийн нэгдүгээр хаант улсын Сэли (Хели, Äl qaγan) хааны баруунгарт харьяалагдаж байжээ. 630 онд түрэгүүд дотоодын хямралаас болж Тан улсад хямдхан эзлэгдсэний дараа Сэли хааны баруун гарт захирагдаж байсан ашиначууд Юньчжун (Шаньсийн умард хэсэг) тойрогт суурьшжээ.
    Түрэгийн хаант улсын газар нутаг тэлэхийн хэрээр Ашина овог (ураг)-ийн язгууртнууд Ази-Европын тал хээрийн өөр овог, аймгийн ноёлогч эзэд болж хувирч байв. Дорнод Европын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Хазар улс (650-969)-ын хаад Ашина урагтай байсан гэж үздэг. 742 оноос Түрэг улстай тэмцэлдэж эхэлсэн Гурвын холбооны тэргүүлэгч Басмил аймгийн эзэд бас Ашина ургийн төлөөлөгчид байв. Баруун Түрэгийн Ашина овгийнхон бүр хол явжээ. Аббасидийн угсааны Мутасим халиф (833-842)-ын цэргийн нэг захирагчийг Ашнас ат-Турк гэж нэрлэдэг байжээ. Ашина ургийн төлөөлөгч болно. (Б.Батсүрэн)

Ашигласан ном зохиол

Сүй улсын судар (хятад хэлээр)
Тан улсын хуучин, шинэ судрууд (хятад хэлээр)
Күлтегин, Билгэ хааны гэрэлт хөшөөний бичиг
Бугатын бичээс
Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. Том 1. М-Л., 1950
Stanislas J. Documents Historiques sur les Tou-kioue (Turcs) // Journal Asiatique. Série 6, Tome III, IV, 1864
Liu Mau-tsai. Die Chinesischen Nachrichten zur Geschichte der Ost-Türken (T'u-küe). Bd. I-II. Wiesbaden, 1958
岑仲勉. 突厥集史. 上册. 北京.: 中莗書局, 1958 (2004重印) Чэнь Чжунмянь. Түрэгийн түүхийн товчоон. Дээд, доод дэвтэр, Бээжин, УХХ, 1958 (2004)
Сүхбаатар Г. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр. УБ., 1992
Батсүрэн Б. Өндөр тэрэгтнүүд ба эртний түрэгүүд (VI-IX зуун). УБ., 2009
Батсүрэн Б. Гучин түрэг (Otuz Türk\Otuz Türük)-ийн асуудалд – Эртний Түрэгийн түүх, соёл. УБ., 2015. тал. 71-101

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Ашнас
Хамаа бүхий үг Жужан, Түрэг, 12 түрэг
Цаг үе V-VIII
Угсаа Эртний түрэг хэлт
Бүс нутаг Ганьсу, Дорнод Туркестан, Алтай, Монгол орон, Өвөр Монгол, Ордос

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн    

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:5139 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
 Facebook Twitter Youtube