
Халхын Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны харьяат.1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн.С.Жамъянд шавь орж, монгол бичиг сурсан. 1909-1910 онд Хүрээ Хиагтын их замын Хүй мандал, Бургалтай, Түмт өртөөнд улаа нэхэж байв. 1911 оны 12 дугаар сард цэрэгт татагдаж Хужирбулангийн цэргийн бага дарга бэлтгэх сургуульд орж суралцан 1913 онд төгсөж пулемёт сумангийн жагсаалын даргаар томилогдон ажиллажээ. Сургуульд сайн сурсны учир 5-р зэргийн жинс, тогосын отго, удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 онд 4-р зэргийн жинс, тогосын отго, 1917 онд Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхгээр тулалдаж 3-р зэргийн жинс, 1919 онд Хууль шастир хэвлэх газарт сайнаар зүтгэсний тул дэд зэргийн жинс, тогосын отго тус тус шагнагдсан.
Хүрээний бүлгийн гишүүн, ЗОУ-аас тусламж гуйхаар одсон төлөөлөгчдийн 3 дахь хэсэгт явсан. Х.Чойбалсангийн хамтаар Эрхүү хотноо Дорно дахины ард түмний секцид харьяалагдан хувьсгалын бэлтгэл ажлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 1921 оны 2 дугаар сарын 9-нд Бүгд Ерөнхийлөн захирах жанжнаар томилогдож, зэвсэгт хүчийг байгуулж, Монгол орныг чөлөөлөх байлдааны ажиллагааг удирдсан. 1921 оны 7 дугаар сарын 10-нд Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжинд томилогдон улс орны аюулгүй байдлыг хангах, үндэсний байнгын цэрэг байгуулах үйл хэргийг удирдсан. Ардчилсан өөрчлөлтийг эхлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх талаар идэвхийлэн ажиллаж, ЗОУ-ын Засгийн газартай хийсэн хэлэлцээрт оролцсон.
Бүгд ерөнхийлөн захирах жанжин Сүхбаатар улаан цэргийн дарга нарын хамт. 1921 он
Улс үндэстний хувь заяаг шийдвэрлэсэн дайн байлдааны цагт Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар ард түмний дунд өндөр нэр хүнд, алдартай байж нийт ардчилсан чиг шугамыг тууштай баримталсан үнэнч, шудрага байдлаараа ялгарч эв нэгдлийг эрхэмлэж байсан нь түүнийг үндэсний баатар, шинэ Монгол улсын эхэн үеийн гол удирдагчдын нэг болгожээ. Сүхбаатарын гавьяаг үнэлэн 1922 оны 1 сарын 10-нд ЗСБНХОУ-ын Улаан тугийн одонгоор, 9 сарын 23-нд Монгол улсын Зоригт баатар бэйс цолоор шагнажээ. 1922 оны эцсээр Цэргийн яамны сайдаас чөлөөлөгдсөн. 1923 оны 2 сарын 20-нд өвчнөөр нас барсан. (Н.Хишигт)
Ашигласан ном зохиол
Бат-Очир Л,Дашжамц Д., Дамдингийн Сүхбаатар. Намтар. (Нэмж засварласан дөрөв дэх хэвлэл). УБ.:Улсын хэвлэлийн газар,1983
Болдбаатар Ч., ХХ зууны Монголын улс төрийн зүтгэлтнүүд. (Хянан тохиолдуулсан:
Д.Гомбосүрэн, З.Лонжид). УБ.: “Адмон”, 2004
Лувсанноров С., Монголын цэргийн нэрт жанжин Дамдины Сүхбаатарын ураг төрлийнхөн. УБ.: “Содпресс” ХХК, онгүй
Рощин С.К., Монголын үндэсний баатарД.Сүхбаатар: Намтрын хуудсууд.(Орос хэлнээс орчуулсан Х.Төмөр, орч.ред.Н.Хишигт).УБ.: “Сэлэнгэ пресс” компани, 2011
Дэлгэрүүлж үзэх ном зохиол
Пүрэвсүрэн И., Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар. Редактор О.Пүрэв. УБ.: Улсын хэвлэлийн газар, 2001
Д. Сүхбаатар. Хэлсэн үг,бичсэн баримт бичгийн цоморлог. (Эмхтгэсэн Л. Бат-Очир). УБ.: Үндэсний архивын газрын хэвлэн олшруулах тасаг, 2003
Хишигт Н., 1921 оны хувьсгал ба ардын журамт цэрэг. УБ.: “Соёмбо принтинг”, 2001
Үндсэн мэдээлэл:
| Адил утгатай үг | Сүх |
| Хамаа бүхий үг | Хужирбулангийн цэрэг, 1921 оны хувьсгал, жанжин, сайд |
| Төрөл | Түүхэн зүтгэлтэн |
| Цаг үе | XIX зууны сүүл - ХХ зууны 20-иод он [1893-1923] |
| Хэний хаанчлалын үед | Монгол улс, Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улс |
| Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) | Гоймон баатар,жанжин 1921 оны хувьсгалын үед хэрэглэж байсан нууц нэр-Төмөр, Ээж |
| Хүйс | Эр |
| Төрсөн он, сар, өдөр | 893.2.2. |
| Нас барсан он, сар, өдөр | 1923.2.20 |
| Овог, аймаг | Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу. Хайс овогтой |
| Төрсөн газар | Нийслэл хүрээ, Амгаланбаатар |
| Албан тушаал | 1912-1917 онд Цэргийн бага даргын сургуульд пулемет бууны сумангийн салааны дарга, жагсаалын дарга, 1919 онд Хууль шастир хэвлэх газарт үсэг өрөгч, 1921.2.9 Бүгд ерөнхийлэн захирах жанжин, 1921.3.15-аас Монгол Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин, 1921.3.24-өөс Цэргийн хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны дарга ба Бүх цэргийн жанжин, 1921.3.28-аас МАН-ын бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжин, 1921 оны 7 сараас Монгол ардын бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжин, 1921.7.10-1923.2.23 - Бүх цэргийн жанжин, Бүх цэргийн Зөвлөлийн гишүүн, 1921.7.10-1922.12.20 - Цэргийн яамны сайд |
| Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) | Өвөг эцэг Төгөө, Эцэг Төгөөгийн Дамдин, эх Шүхэрийн Ханджав, Хадам эцэг Нэмэндэй, эхнэр Янжмаа, хүү Галсан |
Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39
Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:51
39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54
Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42
Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23
Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.