Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-31 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: "Цагаан сүлд"

1/ 31/ 2022    7 цаг 50 минут

Есөн хөлт Цагаан сүлд

Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл 

Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг учир “Цагаан сүлд” хэмээн нэрлэжээ. Нэгэн жолоон дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар иржээ. Уг сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон есөн элч сүлдээс бүрддэг тул есөн хөлт Цагаан туг хэмээн нэрлэжээ.

    Монголчууд Манжийн эрхшээлд орсноос хойш Цагаан тугийг Халх болон Өвөр монголын олон газарт тахиж байв. Халхын Түшээт хан аймгийн нутаг дахь Баруун хүрээ, Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу зэрэг хэд хэдэн газар ХХ зууны эхэн хүртэл тахисаар иржээ. Цагаан сүлдийн өдөр тутмын тахилга, сар бүрийн шинийн хоёрон, арван зургаанд гүйцэтгэдэг “Сарын тахилга”, жил бүрийн цагаан сарын шинийн нэгэн, гурван, таван, зургаан, долоонд гүйцэтгэдэг “Бага тахилга” хэмээх гурван тахилга байдаг.

    Сүлдийг харж хамгаалдаг, тахилгын зан үйлийг нь эрхлэн гүйцэтгэдэг тусгай хүмүүс байсан бөгөөд тэд үе удам дамжин энэхүү албыг эрхэлсээр ирсэн тул “Тугчин” хэмээх овогтой болжээ.

    Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн залж, төр улс энх мөнх оршихын бэлгэдэл болгон залжээ. Төрийн есөн хөлт Цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд байрлуулж жил бүрийн улсын их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд залж цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэдэг. (Г.Мягмарсамбуу)

Ашигласан ном зохиол

Арьяасүрэн Ч, Нямбуу Х. Монгол ёс заншлын их тайлбар толь. Тэргүүн боть. Уб.,1982.

Аюуш Ц. Төрийн Цагаан тугийн тахилга- //“Чингисийн туг” сэтгүүл. №1. Уб.,1991.

Дулам С. Чингис хааны төрийн бэлгэдэл. “Өнгөт хэвлэл” ХХК. Уб.,2006.

Монгол Улсын шинжлэх ухаан. Чингис хаан. Толь бичиг 1. Уб.,2006.

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Монгол төрийн үүсэл, ёс ёслол, бэлгэдэл, хүндэтгэл, уламжлал (НТӨ 209-2011) Эрхлэн нийтлүүлсэн Ц.Гантулга, Г.Бямбасүрэн. “ADMON” ХХК. Уб.,2011.

Нямбуу Х. Хүндлэхийн дээд хөх Монголын төрийн ёслол Чинигисийн тахилга. Хэвлэлийн “Алтан үсэг” компани Өндөрхаан 1992.

Цагаан сүлд хийгээд түүнийг дагагсад. Тугч Эрхсэцэн эмхтгэн найруулав. Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо. 2005 он /монгол бичгээр/. 

Чингис хааны тайлга. Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо. 2004 он /монгол бичгээр/. 

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Есөн хөлт Цагаан сүлд
Хамаа бүхий үг Хар сүлд, Алаг сүлд 
Төрөл Үйл явдал
Цаг үе XII зуунаас хойш
Бүс нутаг Төв Ази
Хаана тахиж байсан  Ар, Өвөр монгол
Холбогдох түүхэн хүн Чингис хаан 

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн    

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:5139 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
 Facebook Twitter Youtube