
Халаалтын зуух (Чинтолгой, Дашинчилэн сум, Булган аймаг )
Ханзан халаалт – гэр сууцыг халаах, дулаан хадгалах зориулалттай нэгэн төрлийн зуух.
Ханзан халаалт гэдэг нь гэр сууцны дулааныг хадгалах нэгэн хэрэгслээс гадна нэгэн хэлбэрийн халуун ор юм. Ханзан халаалт нь гал түлэх зуух, утаа гүйх худаг, яндан зэргээс бүрдэнэ. Үүнийг тайлбар тольд “Байшин буюу гэрт хагас талыг эзлүүлэн суух, хэвтэхэд зориулж хийсэн хөмрөг, халуун ханз, ханзтай байшин, ханзан ширээ (намхан том ширээ) хэмээн тэмдэглэсэн байдаг. Ханзан халаалтын хамгийн анхны загвар нь Монгол улсад одоогоор Хүннүгийн Бороогийн суурингаас илэрсэн нүхэн гэрийн хана дагуух утаа гүйх нэг хоолой бүхий чулуун байгууламж болж байна.
Хүннүгийн үед анхны ханзан халаалт ашиглаж байсныг нотлохуйц мэдээ бол Хятадын Хан улсын жанжин Сү Ү (苏武) Хүннүд олзлогдон 19 жил мал маллахдаа умардын тал нутгийн өвлийн хахир хүйтэнийг дулаацуулдаг нэгэн халаах хэлбэрийн зүйл байсан талаар дурдсан нь Хан улсын сударт, газарт нүх ухаж галд дулаацдаг “凿地为坎,置温火” гэсэн утгатай мэдээ бий. Дундад зууны үеийн хот суурингаас илэрч буй ханзан халаалт нь голдуу утаа гүйх гурван худагтай, чулуу болон тоосгоор үйлдэж байсан байна. Хэдийгээр ханзан халаалт нь хөгжлийнхээ явцад янз бүрээр хувирч байсан хэдий ч Түрэг, Уйгурын үед НТ VI зуунаас бараг бүрэн хөгжлийн түвшиндээ хүрсэн хэмээн үздэг.
Ханзан халаалт хэдийд анх хаана үүссэн талаар нилээд маргаантай байдаг байна. Учир нь эртнээс хойд Хятад, Япон, Солонгос зэрэг оронд мөн ханзан халаалт хэрэглэдэг байжээ. Харин судалгааны үр дүнд анх Умардын нүүдэлчдээс түүн дундаа Хянганы нуруу орчимын хагас нүүдэл хагас суурин иргэдээс анхны хэлбэрээ олж цаашид өөр өөрийн онцлогоор тархан хөгжсөн бололтой хэмээх дүгнэлтэнд хүрсэн байдаг. (А.Энхтөр)
Ашигласан ном зохиол
Очир А., Эрдэнэболд Л., Анхбаяр Б., Крадин Н.Н., Ивлиев Д.Л., Данилов С.В., Никитин Г., Батболд Г. Чинтолгой балгасны малтлага судалгаа // УБ., 2008.
Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. Боть IV. УБ., 2008, х. 2441.
Төрбат Ц., Батсүх Д., Пуса Н., Рамзайер Д. Хүннүгийн үеийн Бороогийн сууринд хийсэн судалгаа // Талын их эзэнт гүрэн-Хүннү. Монгол-Солонгосын хамтарсан судалгааны 10 жилийн ойн симпозиум. National Museum of Korea. Seoul, 2008, pp. 326-354.
Батболд Г., Хятаны ханзан халаалтын тухайд // Нүүдэлчдийн өв судлал. УБ., 2013. т.50-59. 汉书,卷五十四 李广苏建传第二十四.
Очир А., Энхтөр А., Эрдэнэболд Л.. Хар бух балгас ба Туул голын сав дахь Хятаны үеийн хот, суурингууд. УБ., 2005. т. 137.
Үндсэн мэдээлэл:
| Адил утгатай үг | Халаалтын зуух |
| Хамаа бүхий үг | Хүннү, Түрэг, Уйгур, Хятан халаалтын зуух |
| Төрөл | Хот суурин |
| Салбар | Археологи |
Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39
Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:51
39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54
Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42
Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23
Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.