Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-07 нд нийтлэгдсэн байна.

Г.Нансалмаа: Нүдний өвчнөөс ангижирсан хүүхдүүдийн нүүрэнд нь инээд баясал тодорч аз жаргалаар гэрэлтэж байгааг харах хамгаас дуртай

1/ 7/ 2022    7 цаг 40 минут

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Нансалмааг онцолж байна. Хүүхдийн нүдний мэс засалч мэргэжлээр 18 жил ажиллаж байгаа. Түүний баримталдаг зарчим бол хүний албан тушаал, ажил мэргэжил, амьдралынх нь зэрэг тэгшээс хамаарахгүйгээр хүнийг хүн гэдгээр нь хайрлаад, хүн гэдэг утгаар нь харж харьцах аж.

-Сайн байна уу? Нүдний эмч мэргэжлийг хэрхэн сонгож байсан түүхээс яриагаа эхлэх үү?

-Сайн байна уу? Намайг Г.Нансалмаа гэдэг. Нүдний эмч мэргэжилтэй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгчийн алба хашдаг. Арван жилийн дунд сургуулийн наймдугаар ангиасаа эхлээд химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид шилжин суралцаад эмч болъё гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр конкурсэд орж Анагаах ухааны их сургуульд орж байлаа. Нүдний эмч болъё гэсэн сонирхолдоо хөтлөгдөн нүдний эмч болж байлаа. Хүүхдээр илүү мэргэшье гээд хүүхдийн нүдний эмчийн бас курст суралцаж төгсөөд ажлын гараагаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасгаас эхлээд одоо арван найм дахь жилдээ ажиллаж байна аа.

-Ажлын анхны гараа гэдэг их чухал байдаг юм шиг ээ. Таны хувьд оюутны ширээнээс ажлын байран дээр гарах мөчид ямар мэдрэмж авч байсан бэ?

-Анхныхаа хагалгааг гэмтлийн хагалгаагаар эхэлж байлаа. Бид нар чинь хорин дөрвөн цагийн гэмтлийн дуудлагад бэлэн байдаг. “Хөдөөнөөс гэмтэл ирлээ. Таны ээлж юм байна аа” гээд анхны гэмтлийн дуудлагад ирж байсан маань маш тод санагдаж байна. Хүүхдүүд тоглож байгаад нэгнийхээ нүдийг сэрээгээр гэмтээчихсэн гээд Баян-Өлгий аймгаас ирж байсан санагдаж байна. Нүд нь авч үлдэх үү, үгүй юу дээрээ тулчихсан их удчихсан ирж байсан. Тэгээд хагалгаанд ороод нүдийг нь оёод, маргааш хэдүүлээ харааг нь шалгая аа гээд хэлж байхад ээж аав нь маш их баярлаад өөрийнхөө гараар оёсон цүнхийг надад бэлэглэж байсан. Тэр цүнх нь манайд байж байдаг. Тэгээд маргааш хүүхдийнх нь харааг шалгахад, хагалгаанд орохдоо бараг гэрэл мэдрэх үү, энэ хүүхдийн нүдийг авах уу дээрээ тулж байсан хүүхэд маань бүр тавин хувийн хараатай сэргэчихсэн байсан. Тэр их дурсамжтай санагдаж байна даа.

-Өнөөдөр хүүхэд гэлтгүй томчууд ч харааны асуудалтай болж, бүгд л шил зүүх нүдний эмнэлгийг их зорих болж. ЭХЭМҮТ-ийн Нүдний тасаг хэр ачаалалтай ажиллаж байна вэ?

-Хоёроос доош насны хүүхдүүдэд гар утас, телевиз, компьютер хэрэглэхийг эрс маш их сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Манайх чинь хүүхдийн зөвлөх поликлиникт хоёр амбулаторийн кабинеттай. Хараа хамгаалах кабинет бол жилд дунджаар найман мянгаас арван мянган хүүхдүүд үйлчлүүлж байна. Нүдний эмгэг судлалын кабинетад 6000 ба түүнээс дээш хүүхдүүд үйлчлүүлж байна.

-Бас л их тоо хэлж байна шүү. Тэгэхээр хүүхдийнхээ нүдийг хамгаалахын тулд эцэг эхчүүд бид ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Эцэг эхчүүддээ зөвлөхөд сургуулийн өмнөх насанд нь заавал хүүхдийнхээ харааг шалгуулж хэвшүүлээрэй. Яагаад гэхээр 6 нас хүрэхэд хүүхдийн нүд насанд хүрэх хүнийхтэй адилхан болоод хөгжил нь гүйцчихдэг. Тэрнээс хойш хугарлын гажиг оношлоод, хараа муудалтыг оношиллоо гэхэд эргүүлэн 100 хувь сайжруулах магадлал маш хэцүү. Эрт илрүүлж, эрт оношлуулаад, эрт эмчлэх юм болбол зуун хувийн үр дүнд хүрдэг учраас эцэг эхчүүддээ дандаа бага насанд нь, сургуулийн өмнөх насанд нь хүүхдийн нүдний эмчид хүүхдээ заавал үзүүлж хэвшүүлээрэй гэж зөвлөх байна аа.

-Г.Нансалмаа эмчийг нүдний сайн эмч гэдгийг мэднэ. Харин хувь хүний хувьд ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй юм. Та өөрийгөө тодорхойлж болох уу?

Хувийн зан чанарын хувьд гэх юм бол нэг тийм дуугүй талдаа олны дунд ороод л бужигнаад байдаг хүн биш. Яг урдах ажлаа хийгээд л, өөрийгөө хөгжүүлээд л, өөрийнхөө мэргэжилтэй холбоотой ном, сэтгүүл унших дуртай.

Чөлөөт цагаараа багадаа ширээний теннис тоглодог, дуртай хүүхэд байсан. Одоо зав чөлөө жоохон багатай байна. Сүүлийн үед ууланд гарч, цэвэр агаарт ч юм уу байгальдаа ойр байх бас их дуртай болсон байгаа. Мөн хүүхдүүдийнхээ хичээл сургуульд анхаарах ч юм уу, хүүхдүүдээ хөгжүүлэх, хамт өөрөө бас хөгжих сонирхолтой ном сэтгүүл унших их дуртай тийм хүн байгаа.

- Таны бодлоор эмч мэргэжлийн сайхан нь юу вэ?

Хүүхдийн нүдний эмч гэдэг бол бүр их гоё байдаг. Хүүхдүүд маань их гэгээлэг баярлаж, талархлаа аягүй их хөөрхөн байдлаар илэрхийлдэг. Хараагүй байж байгаад л маргааш нь хараа орох ч юм уу, юм муу харж байгаад л тод хараад ирэхээрээ алгаа ташаад л, дэвхцээд л нүүрэнд шууд л инээд баясал тодроод эхэлдэг. Ээж аавууд үүнтэй нь зэрэгцээд л маш их аз жаргалаар гэрэлтэж байгаа царайг харах л одоо эмч бид нарын ганц бахархал байдаг.

Ер нь чухал биш эрхтэн гэж байхгүй л дээ. Гэхдээ миний хувьд бол нэг гэдэг бол сонирхолтой санагдаж байсан. Анх Анагаах ухааны их сургуулийн гуравдугаар курст нүд судлалын хичээл орж эхлэх цагаас эхлээд нүд гэдэг маань маш их чухал, эмзэг, нарийн бүтэцтэй эрхтэн байдаг юм байна. Хүнд хараа бэлэглэх бол маш их чухал. Маш их аз жаргал авчирдаг юм байна гэдгийг мэдсэн учраас нүдний мэргэжлийг сонгож байсан. Нүдний эмч бол маш их тийм ур чадвар шаардсан, нарийн одоо гарын эв дүй шаардсан, бичил мэс засалч гэдгээрээ би их бахархаж явдаг аа.

-ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасаг ямар ямар хагалгааг хийж байна вэ? Гадаадад хийдэг хагалгаагч эх орондоо хийдэг болсон гэж сонссон. Эцэг эхчүүд бас сонирхож байгаа байх.

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасаг буюу Хүүхдийн нүд судлалын алба гэж бид нар ярьдаг. Энэ алба маань анх 1987 онд сууриа тавьж байсан. Энэ хугацаанд ахмад үеийн эмч нарын маань дэмжлэгтэйгээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан байнгын өсөж дэвжиж, хөгжсөөр ирлээ.

Би 2018 оны нэг сард Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч гэдэг албыг анх аваад хэд хэдэн зорилго тавьж баг хамт олныхоо хүчээр хөгжин дэвшиж, дэлхийн тавцанд мөр зэрэгцэн алхахаар санаа нэгтэй ажиллаж байна аа.

Орбис олон улсын байгууллага гээд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг нүдний эмч нарыг оролцуулан баг бүрдүүлсэн байдаг. Энэ байгууллагынхаа тусламжтайгаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтын ажиллагааны гэрээний дагуу бид нар урт болон дундын хугацааны төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ төслийнхөө хүрээнд маш олон техник, технологийн дэвшилтэд хүрч ажиллаж байна. Ер нь болбол хүүхдийн нүдний сул хараа, сохролд хүргэдэг өвчнүүдийн эрт оношилж эрт илрүүлж, эрт эмчлэх нь л хамгийн чухал байдаг.

2018 оноос эхлээд бид нар одоо сул хараа сохролд хүргэдэг, болор цайх өвчин нүдний төрөлхийн даралт ихсэх өвчин, хугарлын гажиг, хялар, дутуу нярайн ретинопати, торлогийн эмгэг, зовхины эмгэг төрөлхийн болон олдмол гажгууд зэрэг өвчнүүдийг эрт илрүүлээд эрт оношилъё. Гол нь хүүхдүүдээ сул хараа сохролоос сэргийлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бэлтгэхээс урьдчилан сэргийлье гэсэн гол зорилго тавиад ажиллаж эхэлсэн. Энэ зорилгынхоо хүрээнд болрын мэс заслыг нярай үед нь Монгол Улсад анх удаа 2018 онд хийлээ. Склерт бэхлэх болрын мэс заслыг мөн хүүхдийн нүдний практикт анх удаа нэвтрүүллээ. Эвэрлэг дээр оёдол тавихгүйгээр болрын мэс заслыг 2019 онд  мөн анх удаа нэвтрүүллээ. Мөн дутуу төрсөн, дутуу жинтэй хүүхдүүдийн болрын мэс заслыг бид нар эрт үед нь оношлоод Монгол улсад анх удаа хийлээ. Хялрын мэс засал дээрээ маш олон төрлийн мэс заслыг нэвтрүүлж чадлаа.

Хүүхдийн нүдний даралт ихсэх өвчин гэдэг маань маш их хэцүү өвчин байдаг. Насан туршдаа нүдний эмчийн хяналтад байдаг. Энэ өвчнийхөө оношилгоо эмчилгээнд эмнэл зүйн зааварт эрс шинэчлэлт хийж Монгол улсад одоо бас анх удаа траби колатоми. Мөн хүүхдийн нүдний практиктаа имфлант шүүрүүлэх имфлант мэс заслыг нутагшуулан ажиллаж байна.

-Цаашид ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

Хүүхдийн нүдний салбарт өмнөө тавьсан том зорилгынх нь нэг нь бол торлог шилэнцэрийн мэс заслыг эхлүүлэх. Энэ чиглэлээр ихэвчлэн хүүхдүүд дандаа хилийн чанадад эмчлүүлэхээр явдаг. Тиймээс гадагшаа урсгалыг багасгаж, эх орондоо энэ мэс заслыг эхлүүлье гэсэн аягүй том амбицтай хамт олон маань ажиллаж байна.

 Өөрийнхөө хувьд бол эрдмийн цолоо хамгаалах. Докторын ажлын маань сэдэв хялар байхгүй юу. Хялар гэдэг өвчин маань өөрөө сул хараа сохролд хүргэхээс гадна гадаад үзэмжид нөлөөлдөг. Өнөөдрийн хувьд манайд арван тав, арван гурван настай хоёр хүүхэд мэс засалд орчихоод байж байна. Тэгээд хагалгаанаас гарч ирчхээд бүр инээсэн шүү дээ. “Яана аа, эмч ээ ийм хөөрхөн байсан юм уу би” гэсэн. Тэгэхээр хялар гэдэг өвчин тэгж аймаар, хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг байх нь. Өөртөө итгэх итгэл, орчинтой харьцах харьцаа, найз нөхдийн хүрээлэл зэрэгт ингэж маш ихээр нөлөөлдөг учраас эмчилгээнд эрт хамруулж хэвшээрэй гэж зөвлөе. Тэгээд энэ хүүхдүүд маань ерөөсөө л өөрийгөө ингэж л харагддаг гээд бодоод явж байсан байгаа байхгүй юу. Өөрөөсөө ичээд л, зураг авахуулахдаа дандаа ингэж өөр тийшээ харж авхуулдаг гэж хэлж байгаа юм. Яг эгц камер луу харахаасаа санаа зовоод байдаг. Нэг нүд маань гадагшаа юмуу дотогшоо явчихдаг учраас ингээд л хэргээр доошоо харж ч юм уу дээшээ хараад л зөвхөн тэр нүднийхээ байрлалаас болоод ингэж өөртөө итгэх итгэл нь алдагдчихсан. Дандаа эмэгтэй хүүхдүүд байна л даа. “Би өнөөдрөөс эхлээд селфи гэдгийг ёстой нэг утгаар нь хийнэ ээ” гээд иинээгээд гарч байгаа нь ямар их сэтгэл зүйд нь нөлөөлдөг байсныг харуулж байна гэж бодож байна.

-ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн хамт олныг бас танилцуулахгүй юу? Ямар бүтэц зохион байгуулалттай ажилладаг вэ?

Манай баг хамт олон гэхээр таван эмч, нэг зөвлөх эмч, нэг авто техникч, есөн сувилагч буюу нийт арван долоон хүний бүрэлдэхүүнтэй. Эмч нар маань бүгдээрээ магистр зэрэгтэй, доктор зэрэгтэй, тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн эмч нар хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байгаадаа маш их бахархдаг. Тэгээд хамт олондоо баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна.

Эмнэлэгт хэн ч инээж ирдэггүйтэй адилхан бүгдээрээ л асуудалтай ирдэг. Тэр болгонд нь одоо ачаалал ихтэй үед таарна. Эмч маань ч гэсэн өөрөө бас хүн учраас тухайн нөхцөл байдалд бас стресстэй үе таарна. Хагалгаагаа хийгээд л  ядарчихсан үед нэг хүн ирээд л эвгүй үг хэлэхэд эмоциороо харьцах ч юм уу асуудлууд гардаг. Тэгэхээр бид нарын гол баримталж байгаа зарчим ч гэдэг юм уу зүгээр яах вэ эмнэлгийн нөхцөлд ч биш хүмүүс харьцаа, хандлагаа өөрчлөөд л нэг нь инээхэд л дараагийн уур амьсгал өөр болоод явдаг гэдэг үүднээс бид нар аль болохоор л  за ажлын найман цагийг бид нар энд өнгөрөөж байгаа. Тийм учраас бүгдээрээ эерэг энергитэй ажиллана шүү, эерэг орчинд ажиллана шүү гээд л ажил эхлэхээс өмнө хоорондоо яриад л, эсвэл нэг нь уурлаж байвал нөгөөдөх нь тайвшруулдаг ч юм уу,нэг нь уйлж байвал нэг нь инээлгэдэг ч юм уу. Одоо тэгээд л дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг л ажилладаг.

-Эрхэлсэн ажилдаа амжилт гаргахад ар амьдралыг нь дааж байдаг хүн их нөлөөлдөг гэдэг.  Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоёр охин, нэг хүүтэй. Нөхрийг маань Ганбаатар гэдэг. Эмч хүний ажил цаг наргүй, ачаалал ихтэй, ар гэртээ анхаарал тавих нь бага байдаг. Тэгээд энэ бүгд дээр одоо тусалж дэмжиж байдаг ар гэр, үр хүүхэд, ээж, ах дүү нартаа маш их баярлаж явдаг.

-Та хэр сайн ээж вэ? Өөрийгөө дүгнэхгүй юу?

Би чинь хүн болгонд зөвлөгөө өгнө шүү дээ тэ. За танай хүүхэд чинь угаасаа ингээд хараа муутай байна аа. Саяхан муудсан хараа байна. Эсвэл төрөлхийн хараа муутай байна. Тэгэхээр өдрийн гар утасны хэрэглээ ч юм уу, цахим хэрэглээ чинь хэд юм гээд л асуугаад л. За одоо боль. Өнөөдрөөс эхлээд шууд наадхыг нь зогсоо. Эсвэл насанд нь тохирсон тэдэн минутын хэрэглээ хий, ийм дасгал хий гээд л аягүй зөвлөгөө өгдөг. Тэгээд л гэртээ ирэнгүүт манай хүүхдүүд телевиз үзээд сууж байдаг байхгүй юу. Тэгэнгүүт л яана аа, би чинь одоо өөрөө хүнд зөвлөгөө өгөөд байж хүүхдүүдээ юу болгож байна аа гэж боддог. Тэгээд л сүүлийн үед муу ээж болоод байна. Яагаад гэхээр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гээд вай пайг нь унтраагаад, телевизийг нь унтраагаад, бүх гар утсыг нь хураагаад авчихсан. Манай хүүхдүүд энэ бол нэг хэлбэрийн хүчирхийлэл шүү дээ гээд хэлээд байна шүү дээ. Тэгэхээр одоо нэг талаасаа эрүүл мэндийг нь анхаараад байгаа юм уу, эсвэл яг эмчийнхээ үүргийг гүйцэтгээд байгаа юм уу. Бас тэгээд эцэг эхчүүдийг ойлгож байна. Хүүхдүүдээ анхаарахгүй харааг нь муутгаж ирлээ гэж загнах эрс багассан. Тэгээд харилцан ярилцаж зөвлөдөг л болчхоод байна.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

Тухайн хүний албан тушаал ч юм уу, ажил мэргэжил, амьдралынх нь зэрэг тэгшээс хамаарахгүйгээр хүнийг хүн гэдгээр нь хайрлаад, хүн гэдэг утгаар нь хардаг болбол тэгээд л хүн байхын нэг утга учир юм болов уу л гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Соёл

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.19.38Зочин   • 2022, 1 сарын 7. 12 цаг 08 минут

Мундаг эмч шүү амжилт



ШИНЭ МЭДЭЭ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:5139 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
 Facebook Twitter Youtube