
“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Кумо” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, Монголын рок поп хөгжмийн урлагийн ХХ-р Зууны Манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн отгон дуучин гэдгээрээ үзэгчдэдээ хүндлэгдсэн МУСТА, ая зохиогч, дуучин Б.Цогтдэлгэр оролцлоо.
-Сайн байна уу? Яриагаа урлагт анх хөл тавьсан түүхээс эхлэх үү?
-Сайн байцгаана уу? Би дуучин Цогтдэлгэр байна. “Бидний нэг” нэвтрүүлгийг үзэн суугаа та бүхэндээ энэхүү гэгээн сайхан өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Миний хүүхэд насны алтан өдрүүд Эрдэнэт хотод өнгөрсөн. Урлагт анх хөл тавьсан үе түүх гэвэл найзуудынхаа хайрын зууч, дууч болж явсан. Орцонд нь дуулж найзуудынхаа найз охидыг гэрээс нь дуудаж уулзуулдаг байлаа. Үүний ачаар гэр бүл зохиож айл болсон, аз жаргалаа олж авсан маш олон дотнын сайхан найзууд байдаг.
Би 15 настайгаасаа Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин соёлын ордны дэргэдэх дуу хөгжмийн “Кумо” гэж хамтлагт гоцлол дуучнаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж дуулж эхэлсэн. Дуу хөгжмийн “Кумо” хамтлагийн уран сайхны удирдагч нь одоо Баадайн Дамдин гэж манай Соёл-Эрдэнэ хамтлагийн уран сайхны удирдагч байсан. “…цээнийн цэцэг шиг уруул нээхдээ цээлхэн дууны уянга сонсогддог. Саахалтын газраас санагдаад байдаг. Сайхан монгол бүсгүйд би хайртай...” гэж тэр их агуу сайхан дууг бичсэн хүн маань одоо миний анх өлгийдөж авсан багш минь байдаг юм аа. 
-Та унаган Эрдэнэтийх үү?
-Ээж маань, эмээ, өвөө маань Сүхбаатар аймгийн Хонгор сум одоогийн Баяндэлгэр сумын улсууд. Би найман хүүхдийн хамгийн бага нь. Би Улаанбаатар хотод төрсөн. Манай том ах, эгч нар Сүхбаатар аймагт төрсөн.
-Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу, эхнэртээ дуу зориулаагүй дуучин бараг байхгүй байх?
-Миний ханийг Намнангомбын Гантуяа гэдэг. Дуу хөгжмийн багш хүний охин. Говь Алтай аймгийн Төгрөг сумын харьяат. Эхнэртээ зориулж бас их олон олон бүтээлүүдийг хийсэн.
-Монголын рок попын ХХ зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн босгоор хэрхэн алхаж байв?
-Соёл урлагийн их сургуульд Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж байсан. Яг тэр үед манай Дэмчигдоржийн Насанбат гавьяат, Дашбалын Дамдинсүрэн гэж манай басс гитарчин. Энэ хоёр хүн надад санал тавьсан. “Баг бүрдчихээд байдаг аа. Ганцхан асуудал болох дээр гоцлол дуучин, эрэгтэй дуучин байхгүй байдаг. Насантогтох гэж эмэгтэй дуучин, Ариунаа гэж эмэгтэй дуучин байдаг. За эрэгтэй дуучин байдаггүй ээ. Чи тэгээд талийгаач Баяраагийн дуу хоолойтой бас шавь нь байсан хүний хувьд бас дуулах хэрэгтэй байна аа” хэмээн нэлээн хэд хэдэн удаагийн хүсэлт тавьсны дагуу Соёл-Эрдэнэ хамтлагийг сонгосон доо. Соёл урлагийн их сургуулиараа Соёл-Эрдэнэ хамтлагийг сольсон хүн шүү дээ.
-Амьд хөгжмийн гайхамшиг нь юундаа байдаг юм бэ?
-Амьд хөгжмийн гайхамшиг нь яг юундаа байдаг юм бэ гэвэл дахин давтагдашгүй тэр орчин дахин давтагдашгүй момент тэр цаг хугацааг орон зайг мэдрүүлдэг учраас л амьд хөгжмийн гайхамшиг нь түүндээ байдаг.
-“Соёл-Эрдэнэ” хамтлагтай хэд хэдэн олон улсын дууны уралдаанд амжилттай оролцож байсан шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?
-Олон улсын дуулаачдын тэмцээнд олон удаа оролцож байсан шүү. Анх 1997 онд БНАСАУ-ын Пхеньянд болсон "Хаврын баяр" наадамд "Соёл-Эрдэнэ" хамтлагаа төлөөлж оролцоод, "Алтан цом" авчирч байлаа. Сүүлд 2005 онд энэ наадамд түрүүлсэн.
- Та бие даасан уран бүтээл бас хийдэг. Урын сандаа хэчнээн бүтээлтэй вэ?
-Би дуучин гэхээсээ илүү дууны уран бүтээлч юм болов уу гэж бас өөрийгөө хардаг юм. Миний одоо зохиосон яг өөрийн гэсэн зуу гаран дуу байдаг юм. Хүүхдийн дуунуудаас ерөнхийдөө нэг гуч гаран дуу бий.
“Буянаа дэлгэсэн Баяндэлгэр минь” гэдэг нэртэй одоо яг ээж, эмээ, өвөөгийнхөө нутгийн сайхан дууг хийх ёстой гэдэг байдлаар бас нэлээн олон жил эрэл хайгуул болсны эцэст Лутбаяр маань их сайхан шүлэг бичиж өгсөн. Тэгээд Лутбаяр бид хоёр хоёулаа нийлээд дээдсүүддээ зориулаад “Буянаа дэлгэсэн Баяндэлгэр” гэдэг нэртэй ийм сайхан дуу хийсэн.
Очирбатын Дашбалбар агсны “Миний Баруун-Урт” гэдэг нэг сайхан шүлэг байдаг. “Зуун жил өнгөрсөн ч миний сайхан Баруун-Урт, зулзаган улиасны нөмөр хүүхэд тоглосон миний Баруун-Урт” гээд энэ сайхан шүлэг дээр манай Хосбаяр маань надад бас гоё урам зориг өгч одоо энэ дуу бол сайхан дуу болсон. Гэх мэтчилэн нэлээн олон уран бүтээл дээр ажилласан.
-Та дуулахаас гадна үе үе тайз, дэлгэцийн уран бүтээлд хүч сориод байдаг?
-Би өөрөө сонгодог суурьтай хүн л дээ. Соёл урлагийн их сургуулийн Дуурийн дуулаачийн мэргэжлээр өөрөө суурь авсан болохоор Ромео, Жульетта гэдэг мюзиклд Жульеттагийн аав буюу Копулет гүнгийн дүрд тоглох ийм завшаан тохиолдсон. Монголд төдийгүй Азид анх удаагаа тоглогдсон мюзикл.
Мөн Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөн түүхт 90 жилийн ойд зориулсан 10 ангитай уран сайхны киноны хөгжим бичих ийм боломж гарлаа. Тэгээд өөрийгөө бас нээж үзлээ. Бас “Давхар цагаан шугам” гэдэг киноны хөгжмийн зохиолчоор ажиллахад Намсрайн Чингис гэж найруулагч, “Чүлтэмжав гэж мафийн талын нэлээн будилаантай нөхрийн дүр байгаа юм. Тэрэн дээр ажиллаач, чи л яг харагдаад байна” гэдэг юм. Би одоо тийм айхтар мафийн хүний хатуу ширүүн дүр төрхтэй хүн биш л дээ гэсэн л дээ. “Үгүй ээ, гэлээ ч гэсэн. Тэр хүн болохлоор тийм хатуу ширүүн дүр биш ээ. Ерөнхийдөө чиний энэ характартай ойролцоо дүр” гээд. Би чинь одоо дуучин хүн шүү дээ. Тэгээд болдог юм болов уу гэхэд болно, болно гэсэн. Үгүй гэж хэлэхийн аргагүй л тийм сайхан санал учраас “двай” гээд орсон. Бас киноны хөгжмийн зохиолчоор бас ажилласан байгаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна?
-“Түүнд би хайртай байсан” хит дууныхаа пянзыг гаргая гэж бодож байгаа.
- Залуус дүү нартаа хэлэх захих үг байдаг л байх?
-Ер нь Монголчуудад их том алдаа бий. Энэ алдаа нь юу вэ гэхээр өөрсдийгөө бид нар үнэлэхээ больсон байна аа. Эрүүл мэндэд анхаарал тавихаа больсон байна. Өөрийгөө хайрлахаа больсон байна.
Монголын залуучуудад бол маш их ирээдүй бий. Энэ залуучууд маань хамгийн гол нь нэгдүгээрт үнэн байх хэрэгтэй. Зөв байх хэрэгтэй. Хамгийн эцэст нь хүн байх хэрэгтэй. Дэлхий ертөнцийг байлдан дагуулах ийм хүч авьяас билэг, суу билэг Монголчуудад байдаг аа. Залуучууддаа улам их урам зориг өгье.
-Ярилцсанд баярлалаа.
Бидний нэг нэвтрүүлэгтээ урин оролцуулсан уран бүтээлч залуучууд та бүхнийхээ ажилд нь улам их амжилт хүсье. Та бүхэндээ баярлалаа, баяртай.
Г.Лхагва

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39
Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:51
39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54
Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42
Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23
Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20