
“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн судлаач, багш доктор профессор С.Цолмон оролцлоо. Тэрбээр энэ салбартаа 45 жил хөдөлмөрлөж яваа түүхч, судлаач билээ.
-Сайн байна уу? Хоёулаа ярилцлагаа Түүхийн шинжлэх ухаантай хэрхэн холбогдож байсан түүхээр эхлэх үү?
-Сайн байцгаана уу? Намайг Содномын Цолмон гэдэг. Би Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Улаанбаатарын их сургуулийн дэд захирал доктор, профессор ийм хүн байна аа. Би анхнаасаа түүхч болно гэж бодоогүй байсан л даа. Аравдугаар ангиа төгсөөд гадаадад сурах, сэтгүүлч болох сонирхолтой байсан. Би чинь ээж ааваасаа хоёулаа. нэг эрэгтэй дүүтэй байлаа. Дүү минь санамсаргүй ослоор нас барж. Ээж аав хоёр маань ганц охиноо хол явуулахгүй ээ, дэргэдээ л харж байя гээд намайг гадаадад сургаагүй юм. Тэгээд нөгөө мэргэжлээ сонгох гэж ярилцсаар байгаад хуваарь авах болсон чинь Их сургуулийн Монгол хэлний анги л үлдчихсэн байсан. Дуртай дургүй монгол хэлний ангид конкурс өгөөд тэгээд орсон. Тэгсэн хоёрдугаар курст орсон жил Ю.Цэдэнбал даргын даалгавраар хуучны түүх сурвалжийг уншдаг хүмүүсийг бэлдэнэ гээд таван хүнийг ангиас сонгож аваад зарим хичээлээс нь чөлөөлөөд, тусад нь хичээллэсэн. Энэ таван хүн дотор өнөөдрийн Монгол улсын төрийн соёрхолт, Ардын багш, гавьяат Ш.Чоймаа багш, одоо их сургуульд насаараа гадаад оюутнуудад заасан Б.Сувд гээд багш, цэргийн нэртэй түүхч байсан н.Даваасүрэн, нөгөө хүн нь болбол н.Агваанцэрэн гэж хүн байсан.
Сургууль төгсөх хавар манай декан Чой.Лувсанжав багш дуудаад “Чи Улсын Драмын театрын хажуу талын жижигхэн цагаан байшинд очоод Гонгор гэдэг хүнтэй уулзаад ир гээд явуулсан. Очоод уулзахад “Чи монгол бичиг мэдэх үү” гээд л асууж байна. Мэднэ ээ гэсэн чинь “чамд өөрийн бичсэн дэвтэр юм байна уу” би цүнхнээсээ дэвтрээ гаргаж үзүүлэхэд, шүүгээнээсээ хоёр, гурван одоо үйсэн хууль, тэгээд сурвалж бичгүүдийг гаргаж ирээд уншуулж үзээд “аан за за, манай Түүхийн хүрээлэнд сурвалж бичиг унших хүн хэрэгтэй байгаа юм аа. Тэгэхдээ эмэгтэй хүн ажиллахад жаахан хэцүү дээ. Манайх чинь таван сараас арван сар хүртэл хөдөө явдаг. Ийм л хэцүү ажилтай газар даа.” гэж билээ. Тийм яриа болоод л авна ч гээгүй, авахгүй ч гээгүй өнгөрөв. Би ч зүгээр сорилгод орж үзэж байгаа юм байна даа гээд л бодоод өнгөрсөн. Тэгээд долоон сарын нэгний өдөр нөгөө төгсөлтийн тушаал уншихад Ш.Чоймаа, Б.Сувд Монгол улсын их сургуульд багш, С.Цолмон, н.Даваасүрэн Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд гээд л уншсан. За одоо яана аа нөгөө хөдөө явдаг ажилд л очиж дээ гэж дотроо бодож байлаа. Тэгээд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд 1976 онд ажилд ороход Гүнжийн Сүхбаатар гуай секторын эрхлэгч байсан. Хөдөөгийн Пэрэнлэй, академич Ш.Бира, академич Н.Ишжамц, академич Ц.Насанбалжир гуай зэрэг одоо маш олон том нэртэй эрдэмтэд ажиллаж байсан. Энэ хүмүүсээ дагаад тэдний гарын шавь нь болж ажиллаж эхэлж билээ. Ингэж л ажил амьдралын зам мөр минь эхэлж байсан түүхтэй.
-Таныг Монголын түүхийн ботиудыг бичилцсэн хүний нэг гэдгийг мэднэ. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Түүхийн хүрээлэнгийн судалгааны нэг онцлог нь Монгол улсын төрийн түүхийг, улсынхаа түүхийг бичдэг газар. Анх 1954 онд Орос, Монголын эрдэмтэд хамтраад Монголын түүхийг бичиж байсан бол 1966-1968 онд Монгол улсын түүх гурван ботийг анх удаа Монгол эрдэмтэд бичиж чадсан. Энэ бол маш сайн түүх болсон. Зарим нэг хязгаарлалт Чингис хааны үүрэг ролийг нь өндрөөр үнэлэхийг нь хориглосон болохоос бусад түүхийг нь болбол яг бодитойгоор бичиж оруулсан байдаг. Манай хамгийн ахмад түүхчид хөлс хүчээ гаргаж хийсэн хамгийн сайн түүх болсон гэж үздэг. Дараа нь 2003 онд Түүхийн хүрээлэн голлоод Монгол улсын нэртэй түүхчид оролцож Монгол улсын түүх таван боть номыг зохиосон. Монгол улсын түүх таван ботийг зохиоход миний бие зохиогчоор оролцсондоо бас баярлаж бахархаж явдаг даа.
-Ер нь хэчнээн бүтээл дээр ажилласан бэ?
-Миний өөрийн бие даан бичсэн 9 ном байна. Хамтын бүтээл бол 20 шахам байгаа. Чингис хааны өв, Хубилай хаан ба түүний залгамжлагчид, Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалууд, Монгол төрийн ёс,ёслол бэлгэдэл, Монголын Феодализмын нийтлэг онцлог гээд хорь шахам хамтын бүтээл дээр ажилласан. Чингис хааны ой болоод Монголын эзэнт гүрэнтэй холбоотой хамтын бүтээлүүдэд оролцсон. Монголын эзэнт гүрнийхээ Их хаадын төрийн бодлого, Монголчуудын дэлхийн түүхэнд үлдээсэн соёл түүхийн ул мөр, сайныг нь сайнтай нь, учруулсан хохирлыг нь ч бодит баримтаар гаргаж тавихыг хичээсэн.
-Эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой бүтээлүүд төрөн гарсан гэлээ. Чингис хааныг бид Монголын нууц товчоонд дурдсанаар л төсөөлдөг. Энэ талаар судлаач хүмүүс дэлгэрэнгүй ярих байх. Чингис хаан яг ямар хүн байсан юм бэ?
-Чингис хааны нэг давуу тал нь өөрөө амьдралын доод хэмжээнд хүрч үзсэн. Үнэхээр олон түмэндээ үнэлэгдээд улсаа байгуулаад дэлхийн хаан ч болж үзсэн хүн. Тэгэхдээ найман настай балчраас наян настай өтгөс хүртэлх хүний үгийг сонсоод өөрийн оюун ухаандаа тунгаагаад эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөөд Их хуралдайгаараа хэлэлцээд төрийн бодлого болгож гаргаж байснаараа энэ хүн дэлхийн хүн болж чаджээ. Хоёрдугаар мянган жилийн түүхэн хүн гэдэг. энэ бол хоосон магтаал биш. Аль ч орон тухайн орныг эрхшээлдээ оруулаад өөрийнхөө соёлыг тулгадаг. Сүм хийдээ заавал барьж өөрийн шашинд орохыг шаарддаг. Нөгөө хүмүүсийн шашны зүтгэлтнүүдийг нь барьж устгах ч юм уу ийм ажил хийдэг бол Монгол төр болбол ямар ч шашныг хүлээн зөвшөөрнө өө. Та өөрийнхөө соёлыг хэвээр нь үргэлжлүүлэх, шашин шүтлэгээ чөлөөтэй үргэлжлүүлэх, алба татвараа төлөөд Монголын эзэнт гүрний дотор худалдаа наймаагаа хийнэ үү, сүм хийдээ барина уу чөлөөтэй гэдэг ийм эрх чөлөөг олгож байсан байлдан дагуулагчид дэлхийн түүхэнд байхгүй. Зөвхөн Чингис хаан л тийм эрх чөлөөг олгодог байсан.
Бас нэг зүйл хэлэхэд Чингис хааныг нас барахдаа гэрээслэн үлдээсэн зүйлийг түүхэн сурвалжуудад юу гэж бичсэн байдаг вэ гэвэл бидний зовон зүдэн байгуулсан улс орныг тансаг амьдралд өссөн хан хөвгүүд маань эрх мэдлээ булаацалдаад унагаах вий гэж сэтгэл зовж байна гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бол туулийн бодит үнэн. Тэгээд Өгөдэй хааныг нас барсны дараа л хаан ширээний төлөө тэмцэл нь шууд одоо эхэлж байгаа юм. Энэ явдал даамжирсаар Баруун, Зүүн Монгол. Зүүн Монгол нь дотроо Баруун түмэн, Зүүн түмэн гээд л хуваагдаад л ингээд эрх мэдлийн төлөө байлдсаар байгаад эцсийн үр дагавар сургамж нь Манж Чин гүрэнд эзлэгдсэн. Манай энэ төрийн зүтгэлтнүүд даанч түүхээ мэдэхгүй л дээ. Ийм их өртэй ард түмэн нь бас өвчин зовлонтой ядуу зүдүү байна аа гэдэг болбол энэ тэр төр засгийн л одоо үйл ажиллагаатай холбоотой. Түүхээ мэдэж байвал жаахан юман дээр ч гэсэн алдаа гаргахгүй юмсан, өөрийнхөө ураг удмын түүхийг жаахан хөрөнгөний төлөө ингэж сэвтүүлэхгүй юмсан гэж сэтгэл зовнидог болбол сая зөв хөгжөөд явах байхаа л гэж түүхч хүнийхээ хувьд боддог.
-Чингис хааны музейн талаар та ямар бодолтой байдаг вэ?
- Чингис хаан музейг байгуулах, байгуулахгүй дээр хүмүүс маш олон янзын санал гаргадаг. Ямар ч улс үндэстэнд очиход улсаа үндэслэн байгуулагчийн түүх тэрэнд зориулсан түүхийн музей заавал байдаг. Өнөөдөр тавих юм байхгүй гэх юм уу одоо янз бүрийн шалтаг гаргаж ингэж хэлдэг. Чингис хаан өөрөө амьд сэрүүн байхдаа Бумбын шашны арш Чанчун бумбатай уулзахдаа манай Хүннүгийн үеэс эхлэн гээд өөрийн улс өвөг дээдэс гэдгийг зааж хэлж байсан. Тэгвэл одоо Монголчуудын өвөг дээдэс болох тэр хүмүүсийн хийж бүтээсэн зүйл нь энэ Чингис хааны музейд зайлшгүй байх ёстой. Одоо Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорумын судалгаанаас маш үнэтэй олдворууд бичээс юунууд олдож байна.
Хубилай хаан дэлхийн анхны флот байгуулаад Япон улстай байлдаж байсан тэр үед зурсан үнэтэй зургуудын А хувилбарын Япон улс Чингис хааны музейд бэлэглэлээ. Дэлхий дээр хэвлэгдсэн Чингис хааны номыг цуглуулах юм бол маш том номын сан болно. Тэр эрдэмтэд нь Чингис хааны музейд өөрийнхөө гарын үсгийг зураад өгөх хүсэлтэй байгаа тухай саналаа ирүүлээд л байна. Энэ болбол үнэхээр хүсэн хүлээж байсан ийм музей юмаа гэдэг нь харагдаж байгаа юм. Дэлхийн олон улсын соёлын хуулиар Монгол улсыг чулуун байшинтай болсон цагт буцааж өгнө өө гээд аваад явсан олдворууд ч Эрмитаж гадаадын олон газруудад байгаа юм. Үнэхээрийн хуулиараа яагаад Монгол улсын музейд, Чингис хааны музейд бэлэглэхийг ч байг гэхгүй. Үнэхээрийн сэтгэл татам сайхан музей байгуулж чадах юм болбол өөрийнхөө орноос ч үнэт олдворуудыг олж чадна.
-Ярилцсанд маш их баярлалаа. Сүүлийн хэдэн хормыг танд үлдээе.
-1976 онд анх их сургуулиа төгсөөд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны салбар дээр ирсэн. Өнөөдрийг хүртэл 45 жил хүрээлэндээ ажиллажээ. Шинжлэх ухааны байгууллагынхаа 100 жил, Шинжлэх ухааны академийн 60 жилээр хүрээлэндээ хамт олонтойгоо ажиллаж байгаадаа маш их баярлаж байна аа. Энэ Монгол улсынхаа төрийн түүх, улсын түүхийг бичиж байгаа Түүхийн хүрээлэнгийн хамт олондоо, Судар бичгийн хүрээлэнгийн үндсийг тавьсан ахмад эрдэмтдийнхээ жишээгээр тэднийхээ үйл хэргийг залгамжлаад явж байгаа ахмад эрдэмтэд болоод залуу эрдэмтэддээ тэдний судалгаа нь дэлхийн түвшинд хүрсэн томоохон судалгаа байж Монголын эзэнт гүрний үе шиг шинэ үеийн Монголын түүхийн судалгаа шинжлэх ухааны хөгжил нь дэлхийн түвшинд хүрэхийн бэлгэтэй сайхан ерөөлийг хамт олондоо дэвшүүлье ээ.
-За танд баярлалаа.





МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ2025, 4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо2025, 4 сар 23. 12:39
Б.Жавхлан: Валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого2025, 4 сар 16. 16:51
39 орд дээр санхүүгийн болон хуулийн хяналт шалгалт хийгдэж байж, хэлэлцээрт орно2025, 4 сар 16. 16:30
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө2025, 4 сар 16. 16:00
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүд2025, 4 сар 16. 11:54
Хангайн бүсийн удааширсан төслүүдийг Засгийн газарт сануулав2025, 4 сар 14. 14:42
Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ2025, 4 сар 14. 13:25
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно2025, 4 сар 11. 14:23
Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ2025, 4 сар 11. 14:20
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.